Техник технологи хөгжиж юм юмыг л янз бүрийн л аргаар хийдэг болжээ. Зургийг бол дижитал камераар өнгөний тод ялгаралтай, холыг ойртуулж ойрыг холдуулах гээд яаж ч авч болно, бас photoshop-оор ямар ч зургийг яаж л бол яаж ч эвдэлж эвлүүлдэг болжээ. Харин дижитал арт зураачид энэ бүгдийг нийлүүлээд зургийг төгс утгаар нь зурдаг болсон байна.
Зохиогч: Урлаг
Алдарт жүжигчин Sylvester Stallone болон түүний гэр бүлийнхэн хэдэн долоо хоногийн өмнө уй гашууд автсан. Түүний том хүү Sagе нь долдугаар сарын 13-нд Лос Анжелост дахь гэртээ нас барсан байсан юм. Нэрт жүжигчин гуниг гутралаа мартаж, сэтгэлээ сэргээхээр гэр бүлийнхэнтэйгээ аялалд гарчээ.
Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон 14 нас хүрчээ. Тэрээр аавыгаа дурсч орныхоо арын ханыг аавынхаа зургаар дүүргэсэн бол бие дээрээ аавынхаа дүрстэй шивээс хийлгэхээр шийджээ. Тэрээр twitterтээ “Нуруун дээрээ шивээс хийлгэхийг хүсч байна” гэж бичсэн байна. Харин түүнд маш олон твитерчин “Чиний энэ санаа шинэлэг зүйл биш. Болих хэрэгтэй” хэмээн зөвлөгөө, саналаа илгээжээ. Мөн түүний энэ хүсэлтийг эмээ Катерина Жексон дэмжихгүй байгаа гэнэ.
Сараагийн шавь Л.Насанбуян “Universe Best Songs 2012” шалгаруулалтад дэд байр эзлэн есөн сард Солонгост 1.5 жилийн хугацаатай шоу менежерийн сургалтад суралцахаар болсон. Тэрээр явахаасаа өмнө хэд хэдэн дууны клипээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Клипний бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд хилийн дээс алхахын өмнө шинэ дуугаа хүргэчихээд явах нь.
Энэ онд монголын урлагт өдийг хүртэл оршин тогтнож буй “Номин талст”, “Sweetemotion” хамтлагийн арван таван жилийн ойн баяр тохиож байгаа. Хамтлагийнхаа ойд зориулан тус хамтлагийнхан шинэ уран бүтээл хийжээ. Гэхдээ тус уран бүтээлийн зохиогч, ямар уран бүтээл болохыг нууцалж байгаа бөгөөд ойн баярын өдөр үзэгчиддээ хүргэх гэнэ.
Холливудын жүжигчин Камерон Диаз гуалиг сайхан бие галбираа хэрхэн хадгалж, эрүүл амьдрах тухай ном гаргахаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр “Harper Collins” хэвлэлийн компанитай хамтран эрүүл мэндийн ном гаргахаар гэрээ байгуулсан байна. Номынхоо нэрийг хараахан өгч амжаагүй байгаа ч 2013 оны намар үзэгчдийн гарт хүргэхээр төлөвлөжээ.
Дуучин Жастин Тимберлэйк тун удахгүй шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан орох нь. Продюсер Тимбаланд “сүүлийн хагас жил уран бүтээлээс хөндий байсан түүнийг хөгжмийн ертөнц аргагүй санасан” хэмээн хэлжээ. Энэхүү цомог дээр нь Тимбаланд, Жин Бинз зэрэг хөгжмийн алдартнууд гардан ажиллах бөгөөд үүнийг нь “галзуу” хайрын шинэ бүтээлүуд амилуулах ажээ. Түүний 2002 онд гаргаж байсан бие даасан анхны цомгииг нь санагдуулам хүчтэй, ритм ханхалсан гоц бүтээлүуд багтах юм байна.
Нэрт дуучин Николь Шерзингер өөрийн нөхөр Льюис Хэмилтоныг урьдынх шигээ халамжилж чадахгүй байгаагаа “Sun” сэтгүүлд ярьжээ. Тэрбээр “Льюис бид хоёр анхных шигээ бие биенээ халамжилж чадахгүй байгаа нь миний ажил ихтэй холбоотой. Би өглөө бүр 5:30 цагт босч ажлаа амжуулахаар гардаг болохоор Льюист хэцүү байдаг байх.”
…Тэд ихэвчлэн хар тамхи хэрэглэх, хадгалах, согтуугаар машин жолоодох, хүмүүс рүү дайрч давшлах, зодоон хийх, гэр бүлийн хүчирхийлэл, секс скандал, араар тавилт, галт зэвсэг хэрэглэх зэрэг гэмт үйлдлийг гаргадаг талаарх судалгааг Нью-Йоркийн Их сургуулийн профессор Норман Сассман, Беверли Хиллзийн нэртэй сэтгэл судлаач Кэрол Либерман нар өөрсдийн судалгаандаа дурьджээ…
1990-ээд оноос хойш Монголын хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ урсгал орж ирсэн нь хип хоп билээ. Нийгмийн аль болж бүтэхгүй байгаа үзэгдэлтэй тэмцэн өөрсдийн дуу хоолойг чөлөөтэй илэрхийлэх тус урсгалыг тухайн үед ойлгох хүн цөөхөн байсан хэдий ч одоо үед залуучуудын хамгийн сонсох дуртай урсгал болсон. Тиймээс Монгол Freezone-оос хамгийн анх хип хоп урлагтай монголчуудыг танилцуулж уран бүтээл хийж байсан хуучны Ice top, Lumino хамтлагийн гишүүд болох Коби, Тэмүүжин нарын дунд “Аль хуучин бууны хугархай нь илүү MC вэ?” гэсэн санал асуулгыг явууллаа