Дуучин Болд өөрийн фейсбүүк хуудсандаа шинэ зургууд нэмжээ. Мөн тун удахгүй шинэ синглээ гаргах гэж буй тухайгаа бичсэн байна.
Зохиогч: Урлаг
Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар сүүлийн нэг сарын хугацаанд олны анхаарлын төвд байгаа гэхэд хилсдэхгүй. Тэднийг хөл гишгэх бүрийг папарациуд хором алдалгүй дагасаар зөвхөн найз нөхдийн харилцаатай гэсэн мэдэгдлийг нь няцааж дотно харилцаатай гэдгийг баталж чадсан юм.
“Дэлхийн мисс-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Хүсэлбаатарын Баярмаагийн шинэ зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.
Холливуудын хамгийн хүмүүжилгүй бөгөөд америкчуудын хамгийн дургүй оддын жагсаалтыг үргэлж тэргүүлж байдгаараа алдартай Парис хилтоныг зурагчид өдөр шөнөгүй дагаж хаа ч хамаагүй алдаа гаргавал паппарацддаг билээ. Тэрээр хэн нь тодорхойгүй байгаа нэгэн залуутай хотоос зайдуу арал дээр ийнхүү зугаалж байжээ. Тэгвэл ээлжит мөрдөгчдийн маань дуранд нэг иймэрхүү байдалтай өртжээ.
Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-д эх орноо төлөөлж буй Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа дөнгөж сая шөвгийн 8-н барилдаанаа хийж, Испанийн бөхтэй хийж сүүлийн мөчид оноо алдаж яландлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Канадын тамирчин Леа Марьем Лоррайн Каллаханийг ялж, шөвгийн 8-д Испаний бөх Майдер Ундад ялагдлаа.
Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-д эх орноо төлөөлж буй Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа дөнгөж сая эхний барилдаанаа хийж, Канадын бөх Леа Марьем Лоррайн Каллаханыг 3-0; 5-0 харьцаатай яллаа. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр одоо дөрөвний нэг шигшээд Испанийн бөхтэй барилдана.
“Лондон-2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр олимпийн дэвжээнд өрсөлдөх ОУХМ С.Бямбацэрэн 55 кг-ын жинд эхний барилдаанаа Шведийн София Мэттссонтой хийж, 5-0, 2-0 харьцаатай ялагдсан билээ. Түүнийг ялсан Шведийн бөх цаашид амжилттай барилдаж, финалд шалгарвал ОУХМ С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглох боломжтой байсан ч Шведийн бөх Оросын бөхөд ялагдсанаар ОУХМ С.Бямбацэрэн дагах барилдаан хийх боломжгүй болж олимпын наадмыг дуусгалаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 17.10 цагийн орчимд эхэлж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 42 нь дэмжиж, 72.4 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ингэснээр 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон УИХ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томиллоо. Харин шинэ Засгийн газрын тэргүүн ирэх өдрүүдэд танхимаа бүрдүүлэх ажилд орно.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямтай ярилцлаа.
“Лондон-2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр олимпийн дэвжээнд өрсөлдөх ОУХМ С.Бямбацэрэн дөнгөж сая 55 кг-ын жинд эхний барилдаанаа Шведийн София Мэттссонтой хийж, 5-0, 2-0 харьцаатай ялагдлаа. Түүнийг ялсан Шведийн бөх цаашид амжилттай барилдаж, финалд шалгарвал С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглох боломжтой болно.