Зохиогч: Урлаг

“Хайр-2007”, “My Album” нэртэй хоёр ч цомгоо гаргасан авьяаслаг залуу маань олон төрлийн зүйл сонирхдог нь мэдээж биз. Түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

-Таны хийх дуртай зүйл юу байдаг бол?

-Чөлөөт цагаараа шинэ, шилдэг кинонуудыг үзэх дуртай даа.

Read More

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээл юу байна вэ?

-“MY ABC” хэмээх шинэ цомогт маань багтсан “Super Car”дуундаа клип хийлгэхээр ажиллаж байна. Дуулалт гэхээсээ илүүтэй хөгжмийн тоглолтыг түлхүү харуулсан энэ дууны маань клипийг “Grove entertainment” студийн залуус хийж байгаа. Нэлээд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж буй учраас гайхалтай уран бүтээл болох байх. Сүүлийн үед би дэлхийд алдартай, чадварлаг DJ нарын бүтээлийг сонсч байгаа. Энэ ч утгаараа, шинэ уран бүтээл маань өвөрмөц тоглолттой хөгжмөөр үргэлжлэх болохоор охид залууст лав таалагдах биз ээ. Мөн миний шинэ стиль, дүр төрхийг ч энэ клипээс харж болно.

Read More

“Алтан хальс” кино холбоо, Үндэсний соёл, амралтын хүрээлэн хамтран “Open Air” задгай кино театр байгуулж, долоо хоног бүр кино гаргаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр найруулагч Ричард Линклэйтерийн 2001 оны бүтээл “Сэрүүн анир”-ыг гаргахаар болжээ. Уран зөгнөлт жанрын энэхүү киноны гол дүрд Уайли Уггинс, Итан Хоук, Жюли Дельпи нар дуу оруулжээ.

Read More

Маргааш шинэчлэгдэх “Биллбоард”-ын жагсаалтыг реппер Рик Россын “God Forgives, I don’t” цомог тэргүүлэхээр болжээ. Энэ нь “Биллбоард”-ыг тэргүүлсэн түүний дөрөв дэх цомог болж буй бөгөөд 218 мянган хувь зарагдаж буй аж. Харин каунтри стилиэр дуулдаг “Zac Brown band” хамтлагийн “Uncaged” дуу хоёрдугаарт жагсав.

Read More

Порно киноны жүжигчид гэдэг алт хайгчидтай нэг талаараа нэн төстэй. Тэд хүнд, хэцүү хөдөлмөр хийдэг ч гэсэн тун цөөхөн нь л жинхэнээсээ саятан болж чаддаг юм. Одоогоор порно киноноос саятны эгнээнд шилжсэн тавхан хүний л нэр байдаг. Гэхдээ энэ нь хэн нэгэн тэрбумтантай гэрлэх юмуу эсвэл баян авгайгийн толгойг эргүүлж баяжсан бус өөрийнхөө хөдөлмөрөөр саятан болсон хүмүүс юм.
Айргийн тавд ази бүсгүй Мария Такаги бичигддэг.

Read More

Их Британийн хөгжмийн ертөнцийн могул Саймон Коуэлл Францын далайн эрэг дээрх үзэсгэлэнт хот болох Сен-Тропед алжаал ядаргаагаа тайлахаар шийджээ. Түүнийг “X-Factor”, “Америкийн шүтээн” хэмээх алдартай шоунуудын шүүгч гэдгээр дэлхий нийт сайн мэдэх билээ. Саймон Коуэллыг тус улсын урлагийн нөлөө бүхий одод Их Британийн “хөгжмийн ертөнцийн могул” хэмээн хүлээн зөвшөөрдөг гэнэ.

Read More

Жүжигчин Линдсей Лохан дэлхийд алдартай Калифорнийн “Холливуд” зочид буудалд амралтын өдрүүдээ өнгөрүүлжээ. Өдгөө 26 настай залуу од цагаан усны хувцастай усан сангийн дэргэд зогсч байгаа нь ийнхүү паппарацид өртжээ.

Read More

Мехико хотын төвд орших Гарибальди талбайд олон зуун хүмүүс цуглаж, Чавел Варгаст сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлжээ. Мексикийн алдарт дуучин өнгөрсөн ням гаригт 93насандаа ерөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Чавел Варгасын жинхэнэ нэрийг Изабель Лизано гэдэг. Тэрээр 30аад оны сүүлээр мэргэжилийн карьераа эхлүүлж байсан бол 1961онд анхны цомгоо бичүүлж байсан аж.

Read More

Секс символ буюу дур хүслийн бэлгэдэл гэсэн ойлголт анхлан 1911 оны үед үүссэн гэж үздэг. Хүн амынх олонд дур хүсэл төрүүлсэн, дур булаамд тооцогддог хүнд ийм цол өгдөг. Үнэхээр ч сая сая олон тэднийг хүсч, ядаж холоос ч болтугай царайг нь харах юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байдаг. Секс бэлэг тэмдэгтээ хамгийн их үнэнч хүмүүс бол мэдээж бүсгүйчүүд. Эрэгтэйчүүд тэгэсхийгээд мартагнаад шинэ бэлгэ тэмдэг гарч ирэхэд шинийн араас гүйдэг. Харин бүсгүйчүүд бол үнэхээр жинхэнэ секс бэлгэ тэмдэг мөн гээд нэг л итгэчихсэн бол насан туршдаа үнэнч явж чаддаг.

Read More

Польш улсын Сумовино хотод зохион байгуулсан “Western Piknik, Folk, Blues, Country & Bluegrass Festival”-д ГХЯ, БСШУЯ-наас ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгыг оролцуулахаар болсон юм. “Хөгсүү” чуулга уг арга хэмжээнд оролцож Монгол Улсаа гадаадын 15 орноос хүрэлцэн ирсэн 30 мянга гаруй хүнд сурталчлан үндэсний хувцас, ардын язгуур урлаг, ёс заншил зэргийг сурталчилжээ.

Read More