Лондоны олимпийн боксын эрэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд өрсөлдөж буй Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба өнөөдөр 21.15 цагт Энэтхэгийн боксчин Дэвендро Лайшрам Сингхтэй тулалдана.
Зохиогч: Урлаг
Лондоны олимпийн боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Италийн боксчин Винцензо Пикардитай тулалдаж 17:16-ын харьцаагаар ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.
Өнгөрсөн жилүүдэд УДЭТ-ын гаднах талбай дээрээс Монгол шилтгээн рүү автобус явдаг байсан бол энэ жилээс Хүүхдийн ордны гаднах талбайгаас үнэ төлбөргүй автобус цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болжээ.
Реппер Цэцээ АНУ-аас эх орондоо эргэн иржээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд АНУ-д сурж, амьдрахын зэрэгцээ уран бүтээлээ туурвин, аялан тоглолтоо хүртэл хийгээд амжсан билээ. Тэгвэл эх орондоо ирсэн даруйдаа дараагийн шинэ цомгийн ажилдаа шуурхайлан орсон байна. Тэрбээр “Бороонд норсон дусал” нэртэй шинэ цомгийн ажлаа “TJ” энтертайнменттэй хамтран хийж байгаа аж
Лондоны олимпийн боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Италийн боксчин Винцензо Пикардитай тулалдаж 17:16-ын харьцаагаар ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.
Монгол Улсын тамирчин, ОУХМ Н.Баяраа буудлага спортын эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн хэвтээ байрлалд онч сорьлоо. Тэрээр энэ дасгалд нийт 51 тамирчин өрсөлдөж урьдчилсан буудлагад тамирчид нийт 60 сум буудсанаас 588 онож 40-р байрт шалгарчээ.
Жонни Депп 1983 онд 20 настай байхдаа өөрөөсөө 5 насаар эгч нүүр будагч Лори Энни Аллисонтой гэрлэсэн бөгөөд 1985 онд Private Resort хэмээх өсвөр наснынхны тухай эротик кинонд тоглож байхдаа Аллисоноос салсан байна.
Харин дараа нь 1986-1988 он хүртэл Шерилин Фенн- тэй дотно харилцаатай байж байгаад салсныхаа дараа 1989 онд “Бохир бүжиг” киноны од Женнифер Грэйтэй хэсэг хугацаанд болзож байгаад 1990 оны эхээр жүжигчин Вайнона Райдэртай үерхэж эхэлсэн бөгөөд тэд анх Райдэрын тоглосон Great Balls киноны хэвлэлийн хурал дээр харц тулгараад өнгөрсөн ч сүүлд нь Chateau Marmont зочид буудалд болсон нэгэн арга хэмжээний үеэр албан ёсоор танилцжээ.
Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээний нээлт ӨМӨЗО-ы Ордос хотод болсон. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Х.Баярмаа оролцож байгаа. Жүжигчин Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын охин тэрээр чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Тухайлбал тайзны алхааны тэмцээний эхний шатанд тэнцсэн. Мөн тэмцээний авъяас миссийн шалгаруулалтад 24 бүсгүй тунаж үлдснээс Х.Баярмаа шалгараад байгаа билээ. Сүүлийн үеийн мэдээгээр “Дэлхийн Мисс” 2012 тэмцээний оролцогчид Шанхай хотоор зугаалж, зураг авалтуудаа үргэлжлүүлсээр байна.
90-ээд оны үед өсвөр насаа үдсэн охид, бүсгүйчүүдийн “хайлж, урсч” явсан “Backstreet Boys” хамтлаг дахин тавуулаа болжээ. Английн нийслэл Лондон дахь O2 Arena-д ням гаригт хийсэн тоглолтын үеэр хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Кевин Ричардсон дахин нэгдэж буй тухай албан ёсоор зарласан байна. Түүнчлэн твиттер хуудсандаа ч энэ тухайгаа бичжээ.
Дуучин Селена Гомес саяхан “Teen Vogue” сэтгүүлд зургаа авахуулан, ярилцлага өгсөн байна. Өсвөр насандаа нэрд гарч, 20 хүрээгүй байхдаа саяын хөрөнгөтэй болсон дуучин бүсгүй өөрийгөө азтайд тооцдог гэнэ.
Шүтэн бишрэгчид нь Жастин Бибер, Селена Гомес нарын үерхлийг хурим болоосой гэж хүсдэг ч Селена огт өөр зүйл ярьсан гэнэ. Жастин Бибер тэр хоёрын хайр сэтгэл тэгтлээ гүнзгийрээгүй, хамтдаа байхад хөгжилтэй байдаг гэжээ.