Зохиогч: Урлаг

“Ядуусын хорооллын саятан” киног найруулсан Оскарын шагналт найруулагч Дэнни Бойл хатан хаан II Элизабетаг нээлтийн ёслолын үеэр “шүхрээр буулган”, даашинзыг нь сөхөж, эрхэм дээдсээ жижигхэн шоглоод авчээ. Мэдээж хатан хаан өөрөө шүхрээр буугаагүй боловч орлон тоглогч жүжигчин хатан хааныхтай адилхан хувцасласан байсан гэнэ. Энэ шоглоомыг хараад гадаадын зочид гайхаж байсан ч Англичууд зүгээр л инээмсэглэцгээж байжээ. Харин жинхэнэ хатан хаан энэ үеэр Букингемийн ордонд 007 тагнуул Жеймс Бондын дүрийг бүтээсэн англи жүжигчин Дэниэль Грегээр хамгаалуулан нээлтийн ёслолыг үзэхээр явж байсан гэнэ.

Read More

Манай жүдоч Х.Цагаанбаатар дэвжээний эзэн бөхөд юко үнэлгээ алдаж ялагдлаа.

Өмнөх тойрогт Тайванийн бөхийг ялсан манай тамирчин энэ тойрогтоо Их Британийн жүдоч Колин Оатестай таараад байсан юм.

Хэдийгээр өмнө нь ялж байсан тамирчин боловч энэ удаа харамсалтай нь Х.Цагаанбаатар тааруухан барилдаан үзүүллээ.

Ийнхүү жүдо бөхийн төрөлд гол найдвар хүлээгээд байсан тамирчин маань олимпийг орхиж байна.

Read More

Xүн төрлөхтний эв нэгдлийн бэлэгдэл зуны олимпийн XXX наадам энэ өдрүүдэд тохиож байна. Энэ удаагийн олимпод Монгол улсаа төлөөлж 29 тамирчин спортын долоон төрөлд оролцож байна. Тэдний араас Монгол хүн бүр дээлийнх нь захыг мушгин суугаа билээ. Энэ цаг мөчид монголчууд бидний бахархал болсон, үе үеийн олимпийн наадмын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж явсан олимпийн медальтнууд баатруудаа толилуулж байна. Монгол улс 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлсэнээс хойш чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо бөхийн төрлүүдээр хоёр алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна. Тэд монголын нэрийг дэлхийд өргөж явсан, өргөж яваа, өргөсөөр ч явах болно. Дэлхийд алдар суугаа гайхуулсан монголын тамирчдын гайхамшиг үргэлжилсээр…

Read More

Монгол түмэн Лондоны олимпийн жүдогийн тэмцээн болж байгаа цэнгэлдэх хүрээлэнд уухай түрэн чуулсан байв. Эх нутагтаа зурагтаар үзэж байгаа монголчуудын хувьд камерын эсрэг талд төрийнхөө алтан соёмбот далбаагаа намируулан зогсох залуу их хань болж байлаа. Гэсэн ч медаль авна гэж хүлээж байсан жүдогийнхон маань тэмцээнээ азгүй байдлаар үргэлжлүүлэв.

Read More