Зохиогч: Урлаг

Английн найруулагч Дэнни Бойл олимпийн наадмын нээлтийн ёслолыг хүлээн суугаа дэлхийн сая сая үзэгчдэд чухам ямар бэлэг барихаар зэхсэн нь өнөөдөр дэлхий нийтэд ил болно. 27 сая фунт стерлингийн төсөвтэй батлагдсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар 21.00 цагт эхлэх юм. Энэ нь Монголын цагаар бямба гаригийн үүрээр 04.00 цагт тохиож байна. “Гайхамшгийн арал” хэмээн нэрлээд буй олимпийн нээлтийн ёслол зохион байгуулагч орныг илтгэх чухал арга хэмжээ. Тиймдээ ч мандан бадарч буй их гүрний үед нар жаргадаггүй байсан гэх Их Британичууд өөрсдийн өв уламжлал, өвөрмөц байдлыг илтгэх бүхнийг олимпийн нээлтдээ багтаахыг зорьжээ. Тэдгээрийн дунд цэрэг эрсээс эхлээд үхэр, хонь, ямаа, бүр тахиа, галуу ч багтаж буй. Түүнчлэн өвс ногоо тэгширсэн ногоон талд крикет тоглож байгаа үзэгдэл, Английн алдарт усан тээрэм болоод Их Британи гүрний бүрэлдэхүүнд багтах дөрвөн улсыг илэрхийлэх цэцэг, туузаар чимэглэсэн дөрвөн багана мөн нээлтийн нэгээхэн хэсэг болжээ.

Read More

Испанийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр тус улсын нэрт зураач, уран барималч Пабло Пикассогийн зургийг хулгайлах гэж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ. Гэмт этгээдүүдийн гарт орох гэж байсан уг зураг нь 1.2 сая евро буюу 1.5 сая ам.долларын үнэтэй тосон будгаар зурсан зураг байжээ. Албаныхны мэдээлснээр “The bust of Jeune Garcon” нэртэй уг зураг нь Пикассогийн 1964 онд зурсан зураг гэнэ. Гэвч уг зургийг нэрт зураачийн зурсан жинхэнэ хувилбар эсвэл хуурамч эсэхийг Испаний Урлагийн музейн ажилтнууд болоод бусад албаныхан нягтлан шалгаж байгаа юм байна.

Read More

Зураач Г.Одон зуныхаа амралтаар 1948 онд онд нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож явснаа эргэн санаж 1952 онд “Ажлын дараа” гэдэг бүтээлээ туурвижээ. Зураач уг бүтээлийнхээ зохиомж, дүр бүрийг тооцоолж хүн бүрийг өөрөөс нь харж зурсан нь их адилхан болсон байдаг. Үүнд нас намба, зан төрх, ажлын сахилга бат зэргийн нарийн судалж, тод томруулан харуулсан зураг болхоор үзсэн хзн бахархан магтдаг, зуруулсан хүмүүс ч сэтгэл дүүрэн байдаг байжээ.

Read More

Дэлхийн урлаг соёлын акаде­мийн байнгын гишүүн, зохиолч, яруу найрагч бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхайн бү­тээл “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтжээ. Тодруулбал, “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх зохиолчийн өөрийнх нь тодот­гос­ноор постмодерн, авангард чиг­лэлийн шүлэг нь хэвлэгдсэн байна. “Дэлхийн нэг шүлгийн ном”-ыг Францын нэртэй эрдэмтэн суд­лаач­дын баг эрхэлдэг бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, мэд­рэм­жийн охь дээж болсон бүтээ­лүүдийг маш нарийн шалгуурын дор хэвлэхээр сонгодог аж.

Read More

Тэрээр 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Шаврын ханан” гэдэг газар төржээ. Нацагдорж нь 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид (багш нь Ё.Цэрэндолгор), 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид(багш нь Н.Пузей) суралцан төгссөн. 1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

Read More

Дэмидийн Хишигт Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, кино найруулагч, Монгол кино үйлдвэр, Монгол телевизэд найруулагч, Телекино үйлдвэрт уран сайхны удирдагчаар ажиллаж, “Монгол гэр”, “Монгол эмээл”, “Монгол бичиг”, “Орхоны хөндийгөөр”, “Нүүдэлчид” зэрэг олон кино найруулж “Төр магнай”, “Гарьд магнай”, “Цэцмагаай”, “Нөмрөгхадны цуурай” зэрэг уран сайхны кинонд туслах найруулагчаар ажилласан.

Read More

1948-4-27-нд Улаанбаатар хотод төрсөн. 1964 оноос хөгжимчнөөр ажиллаж, 1968-1970 онд Алма-Ата хотын ХИС, 1970-1976 онд ОХУ-ын Екатеринбург хотын ХИС-ыг хөгжмийн зохиолч, мэргэжлээр төгссөн. Барилгачдын соёлын ордонд хөгжимчин, ХБК-д багш, УДБЭТ, Улсын цирк-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.

Read More

Гомбын Равдан Монгол улсын гавъяат жүжигчин(2002). Хуучнаар Лүн сумын “Цагаан байшинт” гэдэг газар төрсөн. Багшийн сургууль, УБДС-ийн кино драмын анги төгсгөсөн. 1975 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж К.Гольдоны “Хоёр эзний ганц зарц”, А.Вампиловын “Ууган хүү”, Ч.Чимэдийн “Маш нууц”, В.Шекспирийн “Гамлет”, Д.Намда-гийн “Эрдэмтний яриа” Хамзагийн “Баян, борлог хоёр”, В.Розовын “Аз жаргалын эрэлд” зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, “Сахиул уу, сахиус уу”, “Адаг шүдний зөрөө”, “Сүүдэр”, “Би нисэх дуртай”, “Алтан шонхор”, “Тод магнай”, “Удам” зэрэг 20 гаруй уран сайхны кинонд тогложээ.

Read More

Жагваралын Бүрэнбэх 1946 онд Хашаат сумын нутагт төрсөн. УБДС-ийн хөгжмийн ангийг дүүргэж ул-маар хуучнаар Лениград хотод хөгжмийн дээд сургуульд суралцан 1979 онд дүүргэж сонгодог хөгжмийн удирдаачийн мэргэжил эзэмшжээ. Өнгөрсөн хугацаанд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт удирдаачаар ажиллаж 30 гаруй үндэсний болон дэлхийн сонгодог дуурь бүжгийг бие даан удирдаж тоглуулсан байна.

Read More

“Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичжээ.

Read More