-Үгүй ээ. Амралтаараа найзуудтайгаа Булганы Орхон, Тэшиг гээд сайхан сайхан газруудаар яваад ирлээ. Манай продакшн зун амардаггүй юм. Харии энэ зун амарлаа, амрах чинь гоё байдгийг сая л мэдэрлээ. Орхон, Онгийн голоор явлаа. Манайхан чинь хөдөөгүүр их аялдаг болсон байна. Үнэхээр дэлхий дэлэгнэсэн сайхан зун болж байна.
Зохиогч: Урлаг
“Бүрэнхий” киноны гол дүрийн одод салсанаас хойш гадаадын хэвлэл мэдээллээр тэдний харьцаанд гарсан өөрчлөлт бүрийг мэдээлж байгаа. Зарим сайтууд бүр Роберт Стюартыг уучлах нь зөв үү?, буруу юу? гэдэг санал асуулга хүртэл явуулж байгаа.
Жүжигчид ямар ч хариу өгөхгүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Роберт юмаа баглаж аваад хоёр тийш болцгоосон гэнэ.
Холливудаар зогсохгүй дэлхий дахинд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө гарч ирсэн түүнийг хоёр дахь Лэди Гага гэлцдэг. Арга ч үгүй биз, Лэди Гагагаас дутахааргүй этгээд имижтэй ч гэлээ түүнээс хамаагүй тачаангуй том хөх, өгзөгтэй хэмээн ярьцгаадаг. Хурц тод өнгөөр гоёдог бүсгүй Nicki Mirraj-тай “Marie Claire” сэтгүүл халуун дотноор шивнэлдсэнийг та бүхэндээ хүргэе.
ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тойрогтоо Габоны Митоумбатай таарсан. Өрсөлдөгчийнх нь талаар бүх Африкийн тэмцээнээр олимпын эрхийн болзол хангаснаас бусдаар том тэмцээнээс медаль бараг хүртэж байгаагүй.
Манай боксчин эхний раундад 5:1, хоёрдугаар үед 11:2 шийдвэрлэх үед нийт 17:-өөр илт давуу ялалт байгуулсан юм. Хоёрдугаар тойрогтоо Францын Алексис Вастин, Германы Патрик Войцески нарын аль ялсантай тоглох байсан. Германы боксчинтой өмнө нь Б.Түвшинбат “Химийн цом” олон улсын тэмцээнд таарч 9:6-аар ялагдаж байсан.
Дуучин Кэти Перри бор, хар, хүрэн, шар, ягаан, цэнхэр гээд байж болох бүхий л өнгөөр үсний өнгөнийхөө зоригтой өөрчилдөг цорын ганц од. Зарим нь түүний эл байдлыг содон, сонин хэмээн үнэлдэг бол нөгөө хэсэг нь алиалагч хэмээн шүүмжилдэг юм. Гэхдээ л тэр супер од гэдэг нь маргаангүй үнэн. Тэрбээр өөрийн амьдралыг нь олны өмнө дэлгэхээр баримтат кино хийж байгаа болохоор хүмүүсийн сонирхдог үсний өнгөний талаар дэлгэрэнгүй тайлбарлах нь лавтай.
Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал нь ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.
Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалттай тосыг сонгож хэрэглээрэй.
УИХ-ын дарга З.Энхболдтой МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Хуульзүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өнөөдөр 40 минут орчим уулзалт хийлээ.
Хоёр тал УИХ-ын анхдугаар чуулгантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна. Уулзалтын дараа УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө.
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама улсынхаа тамирчдад урам хайрлаж, амжилт хүсэхээр уулзсан байна. Америкчуудын хайрыг татсан хатагтайтай уулзсан багийнхан урамшин зогсох үеэр нэгэн эмэгтэй бөх түүнд өөрийгөө сануулах онцгой зүйл хийхийг хүсчээ.
АНУ-ын бөх Елена Пирожкова Мишель Обамаг тэвэрснийхээ дараа түүнийг өргөж болох уу хэмээн зөвшөөрөл авч байгаад ийнхүү өргөсөн гэнэ. Учир нь түүнийг маш олон хамгаалагч нар тойрон байсан байна. Хатагтай Обамаг өргөхөд тэр нилээн сандарч байх шиг санагдсан хэмээн Елена хэлсэн юм.
Нийслэл хотод замын ажил хийгдэж, зарим замыг хэсэгчлэн хаагаад байгаа. Харин амралтын өдөр буюу өнөөдөр, маргааш хоёр зарим замыг хааж, замын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг, Гандийн гудамж, Сүхбаатар дүүрэг Нэгдүгээр төрөхийн арын туслах зам, Сонгинохайрхан дүүрэг Драгон төвийн арын орон сууцны хороолол доторх зам, Баянгол дүүргийн нутаг модны хоёрын замын хөдөлгөөнийг өчигдөр орой 22.00 цагаас энэ сарын 28-ны 09.00 цаг хүртэл хязгаарлаж зам сэтлэлтийн ажил хийхээр боллоо. Иймээс энэхүү хаалттай замуудаас бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт замын цагдаагийн газраас анхаарууллаа.