Зохиогч: Урлаг

Манай улсын Ургамал хамгааллын хүрээлэн өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд гарын үсэг зурснаар манай хоёр улс ойрын таван жилд ургамал хамгааллын чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Read More

Лондоны металлын бирж дээр тонн зэсийн үнэ өнөөдөр 7510 ам.долларын үнэтэй байна. Тус металлын бирж дээр тонн зэсийн ханш энэ сарын 19-нд 7770 ам.доллар орчимд хэлбэлзсэн. Үүнээс хойш таван өдрийн дараа буюу одоогоос хоёр хоногийн өмнө тонн зэсийн үнэ 7390 ам.доллар болтлоо унасан юм. Энэ нь таван өдрийн хугацаанд зэсийн үнэ 380 ам.доллараар унасан үзүүлэлт.

Read More

Монголын хөрөнгийн бирж өчигдөр 12 компанийн 67078 ширхэг хувьцааг 20.7 сая төгрөгөөр арилжсан байна.

Арилжааны дүнгээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд 908.1 тэрбум төгрөг болов. МХБ-ийн Тор-20 индекс 173.39 нэгжээр буюу 0.88 хувиар буурчээ. “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 13.41 хувиар буурсан нь Тор-20 индексийн бууралтад нөлөөлжээ.

Read More

“Монголиа, Монголиа” гэсэн уухайн дуунд Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 69 кг-ийн жинд Б.Түвшинбат Габоны боксчин Янник Митумба Мбемийг илт илүүрхэн, гайхалтай ялалт байгууллаа. Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр цэнгэл зуны XXX олимпийн наадамд манай ширэн бээлийтнүүдийн салхийг хагалан тулалдсан ОУХМ Б.Түвшинбат эхний раундад 5:1 онооны харьцаагаар илүүрхсэн юм. Улмаар хоёрдугаар раундад 11:2 оноотой, гуравдугаар раундад 17:4 оноотойгоор рингийг эзэгнэсэн юм.

Read More

-УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёр нөхөр мөнгө тарааж УИХ-ын Сонгуулийн хууль болоод Үндсэн хуулийг зөрчсөн энэ асуудал хэн бүхэнд тодорхой болчихсон. Өмнөговьд оюутнуудад, Тариаланд иргэдэд мөнгө тараасан.

Read More

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын анхны медальтан, анхны аваргаар БНХАУ-ын буудлага спортын тамирчин И Силинг тодорлоо. Долдугаар сарын 28-нд эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн тэрбээр урьдчилсан дасгалд 399 оноо, харин шигшээ буудлагад 103,9 оноо авснаар нийлбэр 502,9 оноогоор энэ удаагийн зуны олимпийн наадмын анхны алтан медалийн эзэн болж байна.

Read More

Олныг алмайруулсан гурван “хөхтэй” хатагтай Кейт Бекинсэйл болон төвийг сахисан донж маягтай хатагтай Жессика Бил нар шинжлэх ухааны адал явдалт “Өнгөрснийг нэг бүрчлэн санахуй” буюу “Total Recall” киноны сурталчилгааны ажилд оролцсоор байна. “Total Recall” киног 1990 онд Паул Верхоевен найруулсан бөгөөд тухайн үедээ 50-60 сая ам долларын хөрөнгөөр бүтэж, 261.2 сая ам долларын ашиг олж байжээ. Тэгэхэд гол дүрд нь Арнолд Шварценеггер, Рачэл Тикотин, Шарон Стоун нар тоглож байв.

Read More

Арлын Япон оронд дэлхийн хамгийн олон хөгжимчин оролцсон дөрвөн чавхдаст жижиг хавай гитарын ансамбль чуулжээ. Японы нэгэн усан боомтод 2000 гаруй хөгжимчин дөрвөн чавхдаст жижиг хавай гитарыг нэгэн зэрэг эгшиглүүлж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоон Гиннессийн амжилтад бүртгүүлсэн байна. Өмнө нь Японы сумо бөхийн барилдаанд зодоглож явсан Хавай нутгийн бөх Конишикигийн хэлснээр хуран цугларсан хөгжимчид түүний зохиосон “Aloha Mahalo A Hui Ho” хэмээх дууны аяыг тоглосон аж.

Read More