Зохиогч: Урлаг

Анжелина Жоли нь 1975 оны зургадугаар сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн жүжигчин юм. Тэрээр хэвлэл мэдээллээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэж нэрлэгдэх нь элбэг. Ийнхүү Анжелина Жоли-гийн бүх цаг үеийн гэрэл зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, “Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам”-ай хамтран “ЯНЗАГАН ХҮРЭЭ” Бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийнхээ нээлтийг хийж өчигдөр анхны тоглолтоо хүүхэд багачууддаа өргөн барьсан юм. Тус жүжиг өнөөдөр мөн адил 15:00-н цагаас ганцхан удаа тоглогдох бөгөөд нээлтийн баяр болгож хүүхэд багачууддаа 1000 /нэг мянган/ төгрөгөөр үзүүлэхээр болсон ажээ.

Read More

Монголын “Жазз” хөгжмийн урсгалд нэгэн шинэ түүхийг бичиж дэлхийн алдартай жазз хэмнэлийн гадаад дуунуудаас бүрдсэн “ASIAN SHOPTHE JAZZ ALBUM” хэмээх анхны жазз цомгоо өлгийдөн авсан “Asian shop” хамтлагийнхан өчигдөр шинэ цомгийнхоо нээлтийн баярыг хийжээ. Тэдний баярт Монголын урлаг соёлын салбарт сор болсон олон алдартнууд уригдан ирснээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн төлөөлөл болсон эрхэм сэтгүүлчид олноор ирсэн байлаа.

Ийнхүү Монголдоо төдийгүй азидаа анхны хэмээгдэж буй “Жазз” урсгалын эрэгтэй хамтлаг /Жазз групп/ гэдгээ батлан харуулсан гайхалтай уран бүтээлүүдээрээ уригдсан зочдод бэлэг барьсан юм. Ийнхүү “Asian shop” хамтлагийн “ASIAN SHOPTHE JAZZ ALBUM” хэмээх цомгийн нээлтийн баярын зурагнуудыг хамтдаа сонирхоцгооё.

Read More

Лэди Гагаг нэр алдарт хүрээгүй байх үед, тодруулбал 19-тэй охин дөнгөж дуулж эхэлж байхад эдгээр зургуудыг авчээ. Түүний коллежийн найз гэрэл зурагчин Малгорзата Саниевска тэр үедээ дэлхийн хэмжээний одын анхны мэргэжлийн гэрэл зургуудыг авч байгаагаа мэдээгүй байлаа.

Тэд уулзалдаад Лэди Гагагийн гэрт ирсэн бөгөөд Гага хувцас хунараа сольж, нүүрээ будаад яг л фото модель шиг зургаа авахуулж эхэлсэн байна. Эцэг, эхийнх нь өрөөний цонхон тушаа байсан төгөлдөр хуур түүний зурагт үнэнч хамтрагч нь байж чаджээ. Урьд өмнө нь олон нийтэд огт дэлгэж байгаагүй эдгээр зургуудыг CNN цахим хуудсандаа тавьжээ.

Read More

Бүх цаг үеийн хамгийн алдартай еротик эмэгтэй оддын загалмайлсан эх гэгддэг “Marilyn Monro”ын Ховор нандин еротик зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна. Үнэхээр ховорхон хэрнээ нандин зурагнуудыг та бүхэндээ хүргэж буй даа баяртай байна.

Read More

Үзэгчид киног 3D-ээр үзэж бодит мэдрэмж таашаалыг авдаг байсан бол 4D кино театр үүд хаалгаа нээж, үзэгчдээ

хүлээж авч эхэлжээ.

Энэхүү 4D технологийг өмнөд Солонгосын CJ Group бүтээсэн ба энэ кино театр нь 3D-ээс хол илүү болж чадсан байна.

4D кино театрын давуу тал нь киног зөвхөн хараад ч зогсохгүй үнэрлэж мөн биеэрээ мэдрэх боломжтой болсон аж.

4D кино театр нь тоноглогдсон суудлуудтай бөгөөд тэдгээр суудлууд нь үнэр гаргах болон хөдөлгөөн хийх зэрэг үүргүүд гүйцэтгэх аж.

Read More

Дуучин Ц.Хуланг жазз дуу тун чадварлаг дуулдагаар нь үзэгчид андахгүй биз ээ. Олноо жазз Ц.Хулан хэмээн алдаршсан дуучин бүсгүй жилд уран бүтээлийн олз омог ихтэй байгаад зогсохгүй “Нэг биений хоёр зүрх” мелодрам киноны гол дүрд тоглосон. Найруулагч Ш.Тансагийн бүтээл энэхүү кинонд тэрбээр дуучин мэргэжлээрээ дүр бүтээсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан.

Read More

Нэгэн үе залуусын цөсийг хөөргөж, аргагүй хит дуунуудаараа сонсогчидоо байлдан дагуулдаг байсан хамтлагийнхныг уран бүтээлээ хийхгүй байгаад сонсогч фенүүд нь сэтгэл гонсгор байгаа нь нууц биш. Харин хамтлагийнхан удаан завсарласны эцэст уран бүтээлийн ажилдаа эргэн орж тоглолтоо хийхээр болсон тухайгаа манай “UBS music”-ийн “Music Face” зочины цагаар яриад амжсан юм. Хамтлагийнхны 15 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд ойдоо зориулан нүсэр тоглолт хийхээс гадна өөрсдийн 8 дахь бие даасан цомгоо гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

Read More