Зохиогч: Урлаг

Дэлхий дахинаа өвөрмөц дүр төрх, хит дуугаараа алдаршсан дуучин Лэди Гага болон түүний менежментийн компанийг “Bratz” хүүхэлдэй үйлдвэрлэгчид шүүхэд өгч, 10 сая ам.доллар нэхэмжилжээ. Хүүхдийн тоглоом болон энтертайнмент тоглоом үйлдвэрлэгч “Micro-Games America” буюу MGA энтертайнмент нь “Bratz” хэмээх загварын хүүхэлдэй үйлдвэрлэдэг байна. Тус компани алдарт дуучин Лэди Гагагийн дүртэй хүүхэлдэй гаргах гэрээ байгуулан ажилласан бөгөөд энэ хүүхэлдэйгээ зул сарын баярт зориулан дэлгүүрүүдэд гаргахаар төлөвлөжээ.

Read More

Жессика Алба охиныхоо төрсөн өдрөөр Женнифер Лопестой тааралджээ. Тэд мөн хамтдаа дэлгүүр хэссэн байна. Холливудын алдарт бүсгүйчүүд өчигдөр буюу лхагва гаригт халуун дотноор уулзахдаа ийнхүү паппарацид өртжээ. Тэд Нью-Йоркийн Bubby”s ресторанд өдрийн хоол идэж, хэсэг хугацаанд цагийг хамт өнгөрөөжээ. 31 настай Жессика 11 сартай охин Хэвэн болон дөрвөн настай Анер охиныхоо хамтаар Нью-Йоркийн Трайбека хотоор хамтдаа зугаалсан байна.

Read More

Анжелина Жоли нь 1975 оны зургадугаар сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн жүжигчин юм. Тэрээр хэвлэл мэдээллээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэж нэрлэгдэх нь элбэг. Ийнхүү Анжелина Жоли-гийн бүх цаг үеийн гэрэл зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, “Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам”-ай хамтран “ЯНЗАГАН ХҮРЭЭ” Бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийнхээ нээлтийг хийж өчигдөр анхны тоглолтоо хүүхэд багачууддаа өргөн барьсан юм. Тус жүжиг өнөөдөр мөн адил 15:00-н цагаас ганцхан удаа тоглогдох бөгөөд нээлтийн баяр болгож хүүхэд багачууддаа 1000 /нэг мянган/ төгрөгөөр үзүүлэхээр болсон ажээ.

Read More