Америкийн алдарт дуучин Питтбуллийн тоглолт энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох байсан ч хойшилж, Монгол дахь фэнүүдийнхэээ сэтгэлийг гонсойлгосон. Тэгвэл тоглолтын зар дахин товлогдож, ирэх есдүгээр сарын 8-нд тоглохоор боллоо. Тоглолтоо ийнхүү хойшлуулах болсон нь хүндэтгэх шалтгааны улмаас ийм шийдвэр гаргасан гэж зохион байгуулагч хэлжээ. Тэрбээр шинээр товлосон хугацаандаа буюу ирэх есдүгээр сард гэрээ ёсоор ирж монголчуудад тоглолтоо толилуулахаар зохион байгуулагчид мэдээлсэн байна.
Зохиогч: Урлаг
1. Виктория Бекхэм ба хүү Ромеогийн хамт
“Spice Girls” хамтлагийн гишүүн, нэрт загвар зохион бүтээгч Виктория Бекхэм хүү Ромеогийн хамт Парисийн гудамжаар явж байхад нь гэрэл зурагчид ийнхүү олж харжээ. Тэд өнгөрөгч Даваа гаригт Chanel-ийн дээд зэрэглэлийн дэлгүүрийн үүдэнд явж байхдаа ийнхүү дуранд өртсөн байна. Тэрээр өөрийн твиттер хуудсандаа “Loving Paris” хэмээн бичсэн байв.
Teen Choice Awards 2012 бүтэн бичлэг
Нийслэлийн гэр хороололд 300 мянга гаруй хашаа байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр хашаа бүр жорлон, муу усны нүхтэй байх нь зайлшгүй. Улаанбаатар хотын хамгийн том гамшиг нь утаа хэмээн хүмүүс боддог. Тэгвэл утаанаас илүү аюултай хөрсний бохирдол хэмээх чимээгүй тахал бидний эрүүл мэндэд заналхийлж байна. НМХГ хөрсний бохирдлыг жилд хоёр удаа хүн ам төвлөрсөн хөрснөөс дээж авч шинжилдэг. Энэ жилийн эхний зургаан сарын хөрсний бохирдлын шинжилгээний дүн гарсан аж.
Аялал жуулчлалын мэдээ мэдээллийн “Top10places.com” цахим хуудаст Монголын аяллын топ 10 газрыг нэрлэжээ. Монголд аялсан жуулчдын сэтгэгдэл, аялал жуулчлалын сэдвээр бичдэг сэтгүүлчдээс санал асуулга явуулснаар дараахь жагсаалтыг гаргасан гэнэ. Уг цахим хуудас нь дэлхийн улс орнуудын аяллын хамгийн тохиромжтой, сонирхолтой газруудыг жагсаадаг аж.
Өдгөө 42 настай дуучин, жүжигчин Женифер Лопез, өөрийн бүжигчин 25 настай Каспер Смарттай гэрлэхэд бэлэн байгаа тухайгаа АВС телевизийн “Good morning America” буюу “Өглөөний мэнд Америк” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.
Эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хадгалан хамгаалах зорилгын дор олон улсын яруу найрагчид нэгдэн ирэх есдүгээр сарын 8-аас 17-ны хооронд онгон байгальд зохиох “Алтан гөрөөс” уншлага, аялал наадам зохион байгуулахаар болжээ. Тус наамдыг манай оронд зохиох бөгөөд олон улсын яруу найрагчид Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялаж, Заан-Тэрэлжид чуулах юм.
Маргааш 13:00 цагаас Багшийн хөгжлийн ордонд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Ингэснээр сүүлийн 20 гаруй жил тасарсан багш нарыг давтан бэлтгэх ажил дахин сэргэж, багш нар мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх бололцоо нээгдэнэ. Энэ боломж цэцэрлэг, ЕБС-ын 55000 багш нарт олдох юм.
Хэдийгээр албан ёсны мэдээллээр Антонио Бандерас болон Мелани Гриффит нарын харилцаа урьдын адил бат бэх хэвээрээ буй мэтээр мэдээлж буй ч шар хэвлэлүүдээр тэднийг хэдхэн хоногийн дараагаар сална гэж цуурч эхлээд байна. Тэднийг салгах хүн бол Энэтхэгийн Болливудын од жүжигчин бүсгүй Малика Шерават гэнэ. 35 настай энэ бүсгүй Канны кино наадамд оролцохдоо Антонио Бандерасыг сэтгэлийг татаж чаджээ.