Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Скарлетт агуу их хайрыг хүсч байна
Уртын дуу

Скарлетт агуу их хайрыг хүсч байна

Урлаг Урлаг25/07/2012Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images2555523862012-07-25-10-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Скарлетт хамгийн анх 2003 онд “Орчуулгын алдаа” киноны гол дүрийг бүтээжээ. Энэ кино хүмүүсийн сэтгэлд нийцэж, гол дүрд нь тоглосон царайлаг жүжигчний талаар ярьж эхэлсэн юм. Үүний дараа “Болейний бас нэг төрөл”, “Вики Кристина Барселона” зэрэг олон кинонд тоглосон билээ.

Харин саяхан тэрбээр “Төмөр хүн”, “Өшөө авагчид” хэмээх супер баатруудын тухай кинонд Хар бэлэвсэн эм хочит Наташа Романовагийн дүрийг бүтээжээ.

Скарлетт Йоханссон саяхан Орост ирээд энэ орны тухай, мөн өөрийн сул тал, ямар хайртай учрахыг хүсдэгээ ярьсан байна.

-Орост айлчилсан дур­самжаасаа хуваалцаач?

-Би Марк Руффало, Крис Хенсворт, Том Хиддлстон, Жереми Реннер, Роберт Дауни нартай олон хот, улсаар аялж байсан. Гэхдээ Орос орон биднийг халуун дотноор хүлээн авснаар сэтгэлд үлджээ. Үүнд би үнэхээр их догдолсон. Дээ­рээс нь орос хүмүүсийн эрч хүч надад хүнийрхүү са­нагд­даггүй. Энэ нь миний слав гаралтай холбоотой байж магадгүй.

Миний ээж белорусь гаралтай хүн. Тиймээс би слав төрхтэй. Бас слав сэтгэл зүрхтэй.

-Слав гаралтай, америк иргэншилтэй юм байж. Гэх­дээ ирланд овогтой юм байна шүү дээ?

-Үгүй ээ, дани овогтой. Миний аав дани гаралтай хүн. Эмээ маань Данийн алдарт зохиолч, найруулагч, кино зохиолч Айнер Байн­камп Йоханссон шүү дээ. Аав маань АНУ руу ца­гаачилж, архитектор мэр­гэжилтэй болоод ээжтэй минь танилцсан гэдэг. Тэд дараа нь салсан л даа. Энэ нь надад маш хүнд цохилт болсон.

Ээж минь энэ хүнд үеийг хэрхэн даван туулсныг одоо ч төсөөлж чаддаггүй. Яагаад гэвэл тэр надаас гадна ми­ний ихэр дүү Хантер, эгч Ва­несса, ах Эдриан гээд дөр­вөн хүүхдээ өсгөсөн хүн. Зовлон бэрхшээл түүнийг хатуужуулсан. Тэр үргэлж  л  “Хэрвээ чи энэ амьдралд хэн нэгэн байхыг хүсвэл өгзгөө өргөөд зорьсондоо хүр” хэмээн хэлдэг. Би ээж шигээ хүчирхэг эмэгтэй биш ч түүнээс олон зүйл сурсан. Ялангуяа сэтгэл гутралаас өөрийгөө яаж авч гарахаа мэддэг болсон.

-Гэхдээ  та сэтгэл гут­ралд амархан оромтгой шүү дээ?

-Тийм ээ. Хэн нэгнээс салсныхаа дараа би байнга л сэтгэлээр уначихдаг. Гэхдээ бодит байдлаас холдохгүйн тулд түр зогсохыг хичээдэг. Чин үнэнийг хэлэхэд би хачин зантай хүн.

Та нар ч харж байгаа байх. Би чинь хүүхэд асрагч, оюутан, супер эмэгтэй гээд л эсрэг тэсрэг дүрд тоглодог шүү дээ. Энэ нь ч надад таалагддаг юм.

Сонирхуулахад ээж маань миний сонголтыг үр­­гэлж дэмждэг. Тэр миний ме­нежер. Бид одоо хамтран ажиллаж байгаа.

-Скарлетт, та үнэхээр өөртөө тийм шүүмжлэлтэй ханддаг юм уу. Эсвэл маягладаг юм уу?

-Би хумсаа мэрдэг, өгз­гөндөө целлюлиттэй, буруу хооллодог, 163 см өндөр, арчаагүй гэж хэлэхдээ огт маягладаггүй. Энэ бол үнэн. Хэдий тааламжтай биш ч байхгүйгээ байгаа юм шиг царайлах нь тэнэг хэрэг. Би өөртөө шударга байгаад заншчихсан.

Харин гэрэл зурагчны ду­рангийн өмнө маяглах нь зүйн хэрэг. Гэхдээ бай­гаа­гаараа зургаа авахуу­лахын тулд хэтрүүлэх хэрэггүй. Ер нь бүх зүйлд өөрийнхөөрөө байх, түүн дээрээ аль болох аятайхан байхыг хичээх нь хамгийн чухал юм. Гагцхүү өөрийн дутагдлыг мэдсэн хүн л хөгжиж чаддаг.

-Киноны дүрээсээ ч бас өө сэв хайж байж сонгодог уу?

-Үнэндээ би бусад жү­жигчний адил сонир­холтой, нэгэн хэвийн бус дүрийг сонирхдог. Би сахиус, эсвэл цус сорогчийн дүрд амархан хувирч чадна л даа. Гэхдээ хүний дүр төрхийг эсрэг талын баатраар гаргах нь илүү сонирхолтой. Жишээбэл Наташа Романофф бол миний хувьд маш сонирхолтой дүр. Гэхдээ би өөрийгөө ялан дийлэхийн тулд боломжоо хэтрүүлж тоглох дуртай. Надад ийм дүр олон ирдэг гэж хэлж чадахгүй, өөрөө л санаачилга гаргадаг. Ер нь үзэгчид намайг хүчирхэг тэмцэгчийн дүрээр дахиж харахгүй гэдэгт итгэлтэй байна.

-“Өшөө авагчид” киноны үеэр өөрийгөө даван туулах хэрэг гарсан уу. Эсвэл бүх зүйл амар хялбар байсан уу?

-Өө, энэ киноны дүрд тоглохын тулд, тэр усны хувц­санд нь багтахын тулд маш ихээр турах хэрэг гарсан. (Инээв). Анх тэр хувцсыг хараад цочирдож би­лээ. Тэгээд “Бурхан минь. Ийм целлюлиттэй хүн үүнд багтана гэж үү” хэмээн өөртөө хэлсэн удаатай.

-Хоолоо сойсон уу?

-Тэгсэн. Гурилан бү­тээг­дэхүүн, амттан, мө­хөөл­дөснөөс татгалзсан. Аль болох бага хооллож, нэг дор их идэхгүйг хичээсэн. Мэдээж спортоор маш их хи­чээллэсэн. Баатрынхаа хув­цастай аятайхан ха­раг­дахын тулд олон өдөр, шөнө зүтгэсэн. Тэгээд ч хүс­сэндээ хүрсэн. Би өөрөө­рөө бахархаж байна.

-Зугаа цэнгэлээ ч бас багасгасан байх?

-Би өөрийгөө тийм их зугаа цэнгээн хөөсөн амь­тан гэж бодохгүй байна. Сургуульд, чөлөөт цаг ихтэй байхдаа л тийм байсан. Ялан­гуяа ахлах ангид байх­даа найзуудтайгаа байнга шөнийн цэнгээний газар ордог байж билээ. Харин одоо бол ажил, зугаа цэнгэл гэсэн хоёр сонголтын эх­нийхийг сонгоно. Бас клу­бээр явж зугаацалгүй, най­зууд­тайгаа допинг, архи тамхи, мансууруулах бодис хэрэглэлгүй, зүгээр л сайхан ярьж суухыг илүүд үзнэ.

Мөн амьдралд ямар нэ­гэн юм хийж, байр сууриа олох зорилготой хүмүүстэй уулзахыг хичээдэг. Тухайл­бал, би найз Пит Йорнтойгоо “Break up” дууг мэргэжлийн тоног төхөөрөмж дээр би­чүүлсэн. Энэ бүхэн нө­хөр­лөлдөө үнэнч ханддаг, сайн найз байхыг хичээдгийн илэрхийлэл болов уу.

-Та цаашид дуулах уу?

-Дуулна  гэж   бодож   байна. Хөгжим, киног хослуулна. Гэхдээ жүжигчний аж­лаа нэгдүгээрт тавина. Би эр­­гэн тойрныхонтойгоо өөрийн бодол санааг ху­ваал­цахыг хүсч байна. Харин жү­­жигчний мэргэжил бол дүрийнхээ хүрээнд хяз­гаар­лагдан, ийм боломжийг олгодоггүй ээ.

-Яг одоо та юу мөрөөдөж байна?

-Агуу их хайрыг. Хэзээ нэгэн цагт миний ханхүү намайг олоод, бүх зүйл сайхан болно гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг. Гэнэн тэнэг, инээдтэй санагдаж болох л юм. Мөрөөдөл бол­гон биелдэггүйг би мэднэ. Хэрвээ хүүхэд байхдаа хүсч байсан шигээ их сургуульд орж, археологич, эсвэл эмч болсон бол жүжигчин бо­лохгүй байсан. Харин одоо би нас биед хүрсэн болохоор жүжиглэнэ гэдэг миний хувь тавилан гэдгийг ойлгосон.

-Та шүтлэгтэй юу?

-Би дээд хүчинд итгэдэг. Гэхдээ ямар нэгэн тодорхой шашин  шүтдэггүй. Магадгүй яваандаа өөрийн замаа сонгож, ямар нэгэн шашинд итгэдэг болох ч юм билүү. Одоохондоо  би Христийн зул сарын баяр, еврейн Ха­нуки баярын аль алиныг нь баяртайгаар угтдаг хэвээр байгаа.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.