Зохиогч: Урлаг
Амьд хөгжим сонирхогчдын дунд зохион байгуулагддаг хамгийн том наадам болох “Playtime 2012”-т оролцох хамтлаг дуучдыг бүртгэж дууссан бөгөөд наадмын тов гарчээ.
Жил бүр Гачууртын Монгол шилтгээнд зохион байгуулагддаг тус наадам ирэх наймдугаар сарын дөрвөн, тавны өдрүүдэд болох ажээ. Одоогоор тоглолтын тасалбарыг худалдаалж эхлээгүй байгаа агаад тасалбарыг 15000-150000 төгрөгөөр худалдаанд гаргана гэсэн мэдээлэл байна.
Арван сар хамт байсан ч Гагагийн завгүй тоглолтын хувиараас болж салсан хосууд эргэн нийлжээ.
Австрали дахь тоглолтын үеэрээ хамт байсан хосууд өчигдөр Нью-Йоркт буцан ирсэн бөгөөд өнөөдөр тэд Лейди Гагагийн аавын итали ресторанд хамт очсон байна. Аавынхаа ресторан руу хүртэл хамт очиж байгаагаас харвал хосууд үнэхээр эргэн нийлсэн нь баттай боллоо. Тус ресторан Манхаттены баруун хэсэгт оршдог юм.
“Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн багийнхан өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн сүүлийн гурван жилийн өвчлөлийн байдалд дүгнэлт хийж, эрт илрүүлэлтийн загвар боловсруулжээ. Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядруурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн иргэдийн дундах өвчний эрт илрүүлэлтийн загвар боловсруулах” загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7, 19-р хорооны “Ундрах-Ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн байна.
“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод долдугаар сарын 1-8-нд болсон “Eco Asia” олон улсын циркийн наадамд амжилттай оролдож, алтан медаль хүртсэн таатай мэдээ дөнгөж сая хүлээн авлаа. Уг наадамд олон улсын циркчид шилдэг гэсэн үзүүлбэрээ толилуулжээ. Наадмын гран-при шагналыг Москвагийн утсан дээр явдаг баавгайтай үзүүлбэр хүртсэн бол Монголын циркчид агаарт газар дээрх уран нугаралтын үзүүлбэрээр алтан медалийн эзэд болсон байна.
Охидын хамтлагт өөрсдийн өнгө аяс, дуулах стилиэ бүрдүүлж чадсан Anemone хамтлаг дөрвөн гишүнтэй болоод удаагүй байгаа. Гэсэн ч тэд уран бүтээлээ хийж, анхны цомгоо гаргах гээд ажиллаж байна. Тэдний хүндэлдэг охидын хамтлаг нь “Sweetymotion”, “3 Охин”, “Киви” гэнэ. Мөн анхны тоглолтоо сайхан зассан тайз, салюттай төсөөлдөг охид “Sweetymotion” шиг 15 жил оршин тогтнохыг мөрөөддөг аж. Эмэгтэй хүнээс урлаг тэвчээр шаарддаг. Тиймээс ойрын хэдэн жил гэр бүл, найз залуутай болохыг яарахгүй байгаа бөгөөд уран бүтээлээ нэгдүгээрт тавьж байгаа аж.
Гэрэл зурагчин Alain Hanel-ын дуранд буусан бүжгэн жүжгийн гайхамшиг
2006 оноос эхлэн хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, 60 гаруй клип бүтээсэн “2016 entertainment”-ийн танилцуулсан “Far аwау” хамтлагийг сонсогчид Sweet, Single day, 247 зэрэг дуунуудаар нь мэдэх бизээ. Аль нэг урсгал чиглэлд баригддаггүй, ямар ч чиглэлээр дуулах чадвартай хэмээн өөрсдийгөө тодорхойлсон тус хамтлагийн залуус шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдод бэлэг барьж байгаа юм байна. Жаргал зовлон юу ч тохиолдсон үргэлж хамт байх шилдэг анд найзыг магтан дуулсан энэхүү дууны зураглалыг хэрэглэгч та бүхэнд толилуулж байна.
“Teen Choice Awards 2012” ням гарагт Калифорнд боллоо. Кино, урлаг, телевизийн шилдгийг шалгаруулдаг тус наадам 1999 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа аж. Teen “Teen Choice Awards 2012”-ын
– Шилдэг action кино Harry Potter and the Deathly Hallows: Part 2
Реппер Gee-ийн шинэ уран бүтээл удахгүй гарах гэнэ. Уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлдэг реппер энэ удаад Түй Май гэсэн нэртэй дуугаа хүргэх аж. Үндсэрхэг үзэлтэй Gee-ийн биен дээр нийт 12 шивээс байдаг. Цаашид энэ тоогоо нэмж магадгүй гэнэ. Мэдээж шивээс бүр утга учиртай гэнэ.