Охидын хамтлагт өөрсдийн өнгө аяс, дуулах стилиэ бүрдүүлж чадсан Anemone хамтлаг дөрвөн гишүнтэй болоод удаагүй байгаа. Гэсэн ч тэд уран бүтээлээ хийж, анхны цомгоо гаргах гээд ажиллаж байна. Тэдний хүндэлдэг охидын хамтлаг нь “Sweetymotion”, “3 Охин”, “Киви” гэнэ. Мөн анхны тоглолтоо сайхан зассан тайз, салюттай төсөөлдөг охид “Sweetymotion” шиг 15 жил оршин тогтнохыг мөрөөддөг аж. Эмэгтэй хүнээс урлаг тэвчээр шаарддаг. Тиймээс ойрын хэдэн жил гэр бүл, найз залуутай болохыг яарахгүй байгаа бөгөөд уран бүтээлээ нэгдүгээрт тавьж байгаа аж.
Зохиогч: Урлаг
Гэрэл зурагчин Alain Hanel-ын дуранд буусан бүжгэн жүжгийн гайхамшиг
2006 оноос эхлэн хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, 60 гаруй клип бүтээсэн “2016 entertainment”-ийн танилцуулсан “Far аwау” хамтлагийг сонсогчид Sweet, Single day, 247 зэрэг дуунуудаар нь мэдэх бизээ. Аль нэг урсгал чиглэлд баригддаггүй, ямар ч чиглэлээр дуулах чадвартай хэмээн өөрсдийгөө тодорхойлсон тус хамтлагийн залуус шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдод бэлэг барьж байгаа юм байна. Жаргал зовлон юу ч тохиолдсон үргэлж хамт байх шилдэг анд найзыг магтан дуулсан энэхүү дууны зураглалыг хэрэглэгч та бүхэнд толилуулж байна.
“Teen Choice Awards 2012” ням гарагт Калифорнд боллоо. Кино, урлаг, телевизийн шилдгийг шалгаруулдаг тус наадам 1999 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа аж. Teen “Teen Choice Awards 2012”-ын
– Шилдэг action кино Harry Potter and the Deathly Hallows: Part 2
Реппер Gee-ийн шинэ уран бүтээл удахгүй гарах гэнэ. Уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлдэг реппер энэ удаад Түй Май гэсэн нэртэй дуугаа хүргэх аж. Үндсэрхэг үзэлтэй Gee-ийн биен дээр нийт 12 шивээс байдаг. Цаашид энэ тоогоо нэмж магадгүй гэнэ. Мэдээж шивээс бүр утга учиртай гэнэ.
Хайр дурлалын судас ядам хуруунаас эхэлж зүрхэнд хүрдэг хэмээн эртний Египетчүүд үздэг байсан учир ядам хуруунд хуримын бөгж зүүх болсон гэдэг. Хүний амьдралын хамгийн нандин, хамгийн дурсамжит агшин болох хуримын өдрөөсөө эхлэн насан туршдаа зүүх учиртай хуримын бөгж хэмээгч нь эзэн хүнийхээ хувьд хамгийн эрхэм, хамгийн үнэтэй эд зүйл нь байдаг. Хүн бүр өөрийн боломжийн хэрээр хамгийн чамин, үнэтэй бөгжийг хуримынхаа бөгжөөр сонгон, хань болох хүндээ өгөхийг хүсдэг. Алдартнууд ч ялгаагүй. Тиймээс алдартнуудын хуруун дахь хуримын бөгжийг сонжицгооё.
Өнгөрсөн бямба гарагт дуучин Майкл Жексоны 82 настай ээж сураггүй алга болсон тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл өнөөдөр Майкл Жексоны ах Жермайни энэ нь ташаа мэдээлэл, ээж нь сайн байгааг албаныханд дуулгасан гэж foxnews.com сайтад мэдээлжээ. Гэсэн ч одоогоор “CNN”, “BBC” зэрэг бусад томоохон мэдээллийн агентлагууд үүнийг баталж бичээгүй байна. Мөн цагдаагийнхан ч эрэл, хайгуулаа зогсоосон тухай мэдээлээгүй байгаа юм.
Сүүлийн хоёр жил уран бүтээл нь таг зогсчихоод байгаа хоршин дуулаач Б.Энхмэнд, Г.Чинболор нар хааяа нэг аймаг, сумын ойд мөнгөөр дуулсан шиг өдөр хоногийг өнгөрөөж буйд хөдөө орон нутгийн фэнүүд нь их ууртай байна.
Монголд хамтлаг болон уран бүтээл туурвидаг залуусын нэгдэл төдийлөн удаан жил насладаггүй. Үүний нэг шалтгаан нь санхүү байдаг ч сүүлийн үед олны хайр хүндлэлийг багагүй хүлээсэн хоёр ч хамтлаг бөөгөөс болж тарахад хүрчээ. Үүний нэг нь “Нэгэн зүгт” хамтлаг. Тус хамтлагийн баргил хоолойтой дуучин Билгээ бөөгийн түшээ болж хамтлагийн ажлаас илүү түшээгийн ажилдаа ач холбогдол өгөх болсноор тус хамтлагийн уран бүтээл одоогоор зогсонги байдалд ороод байгаа ажээ.
