Цагтаа Попын гүнж хэмээн цоллуулж 1990-эд оны сүүлээр ид мандан бадарч явсан дуучин бүсгүй нэгэн хэсэг бүтэлгүйтлээр дүүрсэн амьдралтай байсан билээ. Архинд дуртай болж, зугаа цэнгээн алхасаа байсан Бритни жин ч нэлээд нэмж, цагтаа дэлхийн байлдан дагуулж байсан дуучин гэхэд хэн ч итгэхээргүй болсон байв. Харин сүүлийн жилүүдэд өөртөө анхаарал тавьж, хэвийн амьдралдаа эргэн орсон билээ. Одоо 35 нас хүрч буй дуучин бүсгүй далайн эргээр усны хувцастай зугаалж байгааг гэрэл зурагчид дурандаа ийн буулгажээ.
Зохиогч: Урлаг
Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Сайтын Холбооны Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцож, тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэв.
Сүүлийн үед хэвлэлээр ихээхэн асуудал нь хөндөгдөж байгаа 29-р сургуулийн сурагчидыг өнөөдөр "Өргөө 2" кино театрын хамт олон найрсаг дотноор хүлээн авч, үнэгүй кино үзүүлжээ. Тус байгууллагын хамт олон нийгмийн хариуцлагын өндөрөөр ухамсарладаг болох нь тэдний өнөөдрийн үйл ажиллагаанаас тодхон харагдаж байлаа. Энэхүү арга хэмжээнд хамрагдсан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ч сэтгэл хангалуун нэгэн өдрийг инээд хөөртэйгөөр ийн өнгөрүүлсэн юм. Мөн киноны дараа "М Си Эс"-ийн ус цэвэршүүүлэх байгууламжтай танилцуулах аялал зохион байгууллаа. 1 2 3 4
Украины “амьд барби” хэмээх бүсгүйтэй зэрэгцээд “амьд Кен хүүхэлдэй” Родриго Алвес гэгч эр дэлхий даяар танигджээ. 33 настай хүүхэлдэй эр гоо сайхны үйлчилгээ хийлгэсээр л байна. Хамгийн сүүлд тэрбээр ботокс болон филлер үйлчилгээ хийлгэжээ. Үүнээс өмнө Родриго 398 мянган паундыг 57 гоо сайхны хагалгаанд зарцуулаад байсан юм. “Өөрийн бүх л боломжоороо төгс хүн болохын тулд хичээнэ” хэмээн ярьж байсан Родриго өдгөө гоо сайхны хагалгаанд донжээ. Ахин нүүрэндээ болон биедээ мэс хүргэх шаардлагагүйг, хэрэвзээ гоо заслын ширээг сонгох аваас хэрээс хэтэрнэ гэдгийг түүний өмнөх зургууд батлан харуулна. Амьд хүүхэлдэй…