Зохиогч: Урлаг

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа кино урлагт шимтэн дурлаж “Үүр цайгаасай” нэртэй киноны продюсерээр ажилласан байна. Дуучин жүжигчин бүсгүй маань "АNА entertainment" нэртэй студи байгуулан чадварлаг залуусаар баг бүрдүүлжээ. Түүний хувьд өмнө нь 5-6 орчим бүрэн хэмжээний киноны туслах болон гол дүр бүтээж байсан туршлагатай. Энэ удаад продюсерээр ажилласан гэдгээрээ багаа бүрдүүлэх, санхүүжилт босгох, жүжигчид сонгох, арын алба зохицуулах, хүмүүсээ удирдан зохион байгуулах ажлыг харицаж киноныхоо 150 орчим үзэгдэлд тоглосон нь нэлээд хүч хөдөлмөр, тэвчээр, зүтгэл шаардсан гэнэ. Ээж болсноосоо хойш дууны уран бүтээлээс завсарлага авсан тэрбээр хамтлагийнхаа уран бүтээлд мөн анхаарч шинэ цомгийнхоо ажилд удахгүй орохоор төлөвлөжээ. Х.Хатангоо …

Read More

Аргын тооллын 4 сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын 22. Суулга одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь. туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич. тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж. биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан. гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал. жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр. луу, морь. хонь. нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал…

Read More

Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж , ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутггаар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан,…

Read More

Гоо үзэсгэлэн түр зуурынх гэгддэг. Гэхдээ хэсэгхэн зуурын гоо үзэсгэлэнг үүрдийнх мэт байлгадаг бүсгүйчүүд энэ дэлхий дээр дүүрэн бий. Гэхдээ зөвхөн алдартай хүмүүс л гоё, ганган сайхан байдаг гэж үү? Бүсгүй та үүнийг уншингаа бусдын гоо үзэсгэлэнг гайхан шагширч өөрийгөө гоочлон суугаа юм биш биз? Хүсвэл та ч тэдгээр бүсгүйчүүдийн эгнээнд орж яагаад болохгүй гэж? Ингээд 21 дүгээр зууны хамгийн үзэсгэлэн гоо бүсгүйчүүдээр хэн хэн нэрлэгдсэнийг харцгаая. Моникка Беллючи Мила Кунис Анжелина Жоли Пенелопе Круз Скарлет Иохенсэн Женнифер Анистон Меган Фокс Салма Хаек Кристина Хэндрикс Женнифер Лопез Кристина Агулера Жизель Шакира Натали Портмэн Эва Мэндэс Кэйт Мосс Кэйтрин Хэйл Оливиа…

Read More