Монгол Улсын Засгийн газраас соёл, урлаг боловсролын талаар баримталж буй бодлого, Дорнод аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, “Хүүхдийн хөгжил, хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье” зорилтын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр аймгийн аварга шалгаруулах “Хаврын уянга-2017″ тэмцээнийг 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Дорнод аймгийн Матад, Гурванзагал, Булган, Хэрлэн сумын Сэргэлэн багачууд Шинэ хөгжил, Улсын нийт 17 цэцэрлэгийн 336 хүүхэд, Баян-Уул, Цагаан-Овоо, Матад, Хэрлэн сумын Шинэ хөгжил, Хан-Уул, FLOWER, Улсын тэргүүний сургуулийн 820 сурагчид нийт давхардсан тоогоор 1056 хүүхэд “Хаврын уянга-2017” бүжгийн спортын тэмцээнд амжилттай оролцлоо.
Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 23. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.
Сүүлийн үед Холливууд төдийгүй олны танил бүсгүйчүүд ч нэгэн зэрэг хоёр цүнх барих болсон нь их харагдах боллоо. Яагаад гэж үү? 2015 онд загвар өмсөгч Хлоя, Фенди нар хүчээ аваад буй энэхүү шинэ трендийг эхлүүлжээ. Өдгөө А зэрэглэлийн одод бүгд л хоёр цүнхтэй явах болов. Үүрдэг цүнхээ үүрч, гар цүнхээ барьсан одод илүү чинээлэг байдлыг илтгэдэг гэнэ. Гвинет Пэлтроугаас Пиппа Миддлтон, Эмма Уатсон зэрэг олын танил бүсгүйчүүд хоёр цүнхээр гоёжээ. Бүсгүйчүүдийн нүдээ унагадаг зүйлсийн нэг бол цүнх билээ. Ялангуяа алдартай дизайнер, брэндийн цүнхийг авахын тулд нэгдүгээрт та алдартай байх хэрэгтэй, хоёрдугаарт мэдээж мөнгөө төлнө. Эмэгтэй хүний…
Баргил хоолойтой, эр хүний бүх сайхан шинжийг агуулсан гэгддэг “Аав” киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболдыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Хэдийгээр кино урлагт хожуу насандаа орсон ч тэрээр байр сууриа бат гэгч нь эзэлж авсан чадварлаг нэгэн. Жүжигчин Ц.Цэрэнболд анх 1999 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцэлгүй, жүжигчний ангид орсон гэдэг.
