“Шинэхэн” гавъяат дуучин Ж.Алтанцэцэг ирэх аравдугаар сарын 29, 30-нд тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь томоохон хэмжээний шоу үзүүлбэртэй, шинэ содон зүйлээр дүүрэн байх гэнэ. МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг цолныхоо найрыг тоглолттойгоо давхар тэмдэглэж, нижгэр найр хийх сурагтай.
Зохиогч: Урлаг
Өчигдөр Монголын олимпийн боксын холбоо, Биеийн тамир спортын газрын хамт олон олимпод зодоглох тамирчдаа үдэх арга хэмжээ боллоо. Спортын ордны хоёр давхарт байрлах боксын зааланд үе үеийн ширэн бээлийтнүүд цуглажээ. Эл өдөр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, гавьяат тамирчин Н.Төгсцогт, Б.Түвшинбат болон дасгалжуулагч нарын хамт ирсэн байлаа. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг ирээгүйд олон хүн гайхсан юм.
Лэди Гага интернэтэд фэнүүдийнхээ тоогоор дээгүүр ордог.
Өнөөдрийн байдлаар дуучин бүсгүй твиттерт 26.8 сая, фэйсбүүкт 52.6 сая фэнтэй байна.
Олборлолтоороо дэлхийд хоёрт бичигддэг Их Британийн “Рио Тинто” групп энэ оны эхний хагас жилийн байдлаар төмрийн хүдэр болон коксжих нүүрсний олборлолтоо нэмэгдүүлжээ.
Англи, Австралийн хөрөнгө оруулалттай тус компани өнгөрсөн зургаан сарын байдлаар 94.3 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь 2011 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар нэмэгджээ. Харин 3.7 тонн коксжих нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар өссөн аж.
Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам “Монголын эдийн засгийн өдөрлөг”-ийг Мюнхен хотноо боллоо. Тус өдөрлөгийг Бавар муж, Эдийн засаг, дэд бүтэц, зам тээвэр, технологийн яам, Баварын Эдийн засгийн холбоотой хамтран эдийн засаг, дэд бүтэц, зам тээвэр, технологийн яаманд зохион байгуулсан байна.
Ким Кардашиан дахин нагац эгч боллоо. Түүний дүү Кортни хоёр дахь удаагаа амаржжээ. “RadarOnline’’-ы мэдээлж буйгаар Ким Кардашиан мөн адил ээж болохыг хүсч яваа гэнэ.
Хүйтэн ус уух нь тамхи амандаа зуух зуршлыг орлоход тустай, Усыг соруулаар ууснаар сөрөг бодлыг арилгахад тустай допамин хэмээх бодис тархинд ялгардагийг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Бага багаар хооллох нь тамхи татах хүслийг дарахад тустай. Ингэхдээ жин нэмэхээс урьдчилан сэргийлж өөх тос багатай эрүүл хүнсийг сонгох хэрэгтэй.
Эхний шатны хавдар гэж юуг хэлдэг вэ гэвэл өнгөн хөрсний хавдар нь зөвхөн арьс болон салст бүрхэвчийн орчмоор хязгаарлагдаж, арьс болон салст бүрхэвчийн доор байх суурь бүрхүүлээр дамжин, эргэн тойрныхоо эд эрхтэнд нөлөөлдөггүй хорт хавдрыг хэлнэ. Хорт хавдрын урьтал шинж тэмдэг эхний шатны хорт хавдар болж болдог.
Лондоны олимпод өрсөлдөх манай баг тамирчдын хуваарь
“Тринозавор Батаар” үлэг гүрвэлийн араг ястай холбоотой хэргийг өмгөөлж буй АНУ-ын иргэн өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нарын хамт Монголд ирсэн байна. Тэрбээр “Тринозавор Батаар”-ын араг яс нэг, хоёр сарын дараа гэхэд эх орондоо ирэх боломжтой гэдгийг хэллээ.