Хонь
Сарын эхээр хэн нэгний гуйлтыг өөрийн чадах хэмжээгээр зөвшөөрч тэдэнд буян болохыг эрмэлзээрэй. Аливаа бүхэн амжилтыг олохгүйг илтгэж байгаа учир онцгой хүчин чармайлт гарган цаг заваа үрэх шаардлагагүйг од гарагс сануулж байна. Сарын дундуур сэтгэл хөдлөл тань ухаан бодлыг тань эзэмдсэнээр хэн нэгэнтэй маргаан зөрчилдөөнд оруулж, улмаар биеийн эрүүл мэндийг муутгана. Холын хол явах, аялж жуулчлах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Их хэмжээний биеийн хүчний ачаалал шаардах ажил хэрэг тань таны хүч чадлыг ихээр барах болно. Сарын сүүлээр тыанд шийдэгдээгүй асуудлууд, шийдвэрлэхийн тулд их хэмжээний цаг хугацаа шаардах хойш тавьсан ажил хэргүүд, мөнгө санхүүгийн зарлага зардал тулгарч мэднэ. Үүссэн асуудлууд нь хүсэл сонирхол, үүрэг амлалтын хооронд буулт хийхэд хүргэнэ. Өөрийн бүх хүч тамираа дайчлан ажилла.
Үхэр
Сарын эхээр санал санаачилгыг гараасаа бүү алд, итгэж болох хүмүүсийн зөвлөгөө, тусламжийг авахаас бүү татгалз. Таны мөнгө санхүүгийн байдал тогтвортой бус байгаа тул аз туршсан арилжаа наймааны ажилд идэвхи чармайлт гарган оролцохоос зайлсхий. Сарын дундуур таны сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. Хувь тавилан урьдчилсан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Бодол санаанд тань байсан зүйлд бодит шинэ аргыг хэрэглэхийг зөвлөж байна, эсвэл өөр хэн нэгэн хамтрагчтайгаа шийдвэрлэ. Санхүүгийн байдлаа сайжруулах магадлал өндөр байх боловч ирэх зардал нь бүх ашгийг залгина. Сарын сүүлээр бүтээлч оролдлого тань өнөөдөр үр дүнтэй байхаас гадна, ихийг хийе гэсэн сэтгэлийг тань хамт олон чинь маш таатай хүлээн авна. Тодорхой зорилготой үйл ажиллагаа заавал эерэг өөрчлөлтөнд хүргэнэ. Ойр дотнын хүн, хүүхдүүд, хамтрагчтайгаа үзэл бодол зөрөлдөн маргалдаж болзошгүй.
Ихэр
Сарын эхээр амьдралынхаа хэв маягийг өөрчил. Мөн хүнд хэцүү байхад хэн тусалж байсныг бүү мартаарай. Ихэмсэг байдлаа дарж байхгүй бол хэн нэгний олз болж хэл аманд өртөх хандлагатай байна. Ажлын дараа гэртээ яарах хэрэгтэй ба ганцаар орой үдшийн цагаар зугаалах хэрэггүй. Сарын дундуур тулаан, зодоон байлдаан зүүдлэгдвэл урьдчилан тааварлахааргүй ажил ундарч мэднэ. Хувийн амьдралд гэнэтийн асуудал гарч ирэхийг одод сэрэмжүүлж байна. Танд хэн нэгэн атаархсан бөгөөд үүнийг та их юманд бодолгүй зүгээр л орхи. Сарын сүүлээр гэнэтийн мэдээнээс болоод амралтынхаа төлөвлөгөөг ахин харахад хүрнэ. Бүхэлдээ мөрдлөг мөшгилт, хэрүүл маргаантай тааламжгүй байна. Гэвч өнгөрсөнтэйгөө зууралдалгүй урагшаа тэмүүлэх хэрэгтэй.
Мэлхий
Сарын эхээр тусламж хэрэгцээтэй хүнд туслахаас татгалзахад хэцүү байдгийн адил зарлагаа хянахад ч хүнд байна. Үүсэж гарах саад тотгорыг үл харгалзан ажил хэргээ гүнзгийрүүлж өөрийн материаллаг байдлыг дээшлүүлж, ойр дотныхонтой харилцах харилцааг сайжруулан, бэхжүүлж чадах болно. Сарын дундуур сэтгэл зовоосон асуудлуудаасаа салж ажил хэргийн идэвхээ өрнүүлэх шаардлагатай байна. Олон гэр бүл хуримын ёслолын ажиллагаагаа хойшлуулах талаар ярилцана. Хэрвээ та энэ байдлыг даван туулж чадвал бүх зүйл сайн сайхан байх болно. Та хүчтэй сэтгэл хөдлөлд бүрэн автана. Хэрвээ таны төлөвлөгөө үнэмшилтэй, ирээдүйтэй санагдвал та үйл ажиллагаандаа найвартай түншүүдээ татан оролцуулж болно. Тэвчээргүй самгардсан байдал гаргаж болохгүй. Сарын сүүлээр санаа нэгтнүүдээ алдахгүйн тулд тэднийг сайн тойглож тордож байх хэрэгтэйг санахад илүүдэхгүй. Хэрэв та хөнгөн хуумгай асуудлаас өөрийгөө холхон байлгаж чадвал сэтгэл ханамж таашаал авч өөртөө итгэх итгэлтэй болно. Санхүүгийн хүрээнд бүтэлгүйтэл, ноцтой алдаа, буруу тооцоолол гарна.
Арслан
Сарын эхээр найз, нөхөд хамаатан садан эсвэл нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг авах зайлшгүй шаардлага гарч болзошгүй. Шинэ төлөвлөгөөнүүд танаас идэвхтэй, ажил хэргийн холбоо тогтоох, зарим танилуудаасаа холбоогоо таслахыг шаардана. Удирдах албан тушаалтантай харилцах харилцаа сайжирна. Худал их амлалтад хууртаж болзошгүй. Хэрэв таныг хэн нэгэн залхааж байвал түр зуур түүнээс холд. Сарын дундуур азгүй байдлын үндсэн шалтгаанууд нь таны өөрийн хэт итгэлтэй, хэт шүтэн бишрэгч чанарууд юм. Гадаад валютийн үйлчилгээ тооцоондоо сонор сэрэмжтэй бай. Ажил болон гэртээ онцгүй өөрчлөлт хийснээс гэнэтийн зарлага гарч болзошгүй. Сарын сүүлээр гэнэтийн учрал болон мартагдсан хуучин харилцаа холбоогоо сэргээх нь шинэ санаа бүхий замыг нээж, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэхэд туслах нь дамжиггүй. Шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд материаллаг тусламж шаардлагатай болно.
Охин
Сарын эхээр аливаа асуудлыг маш сайн эргэцүүлэн бодож шийдвэр гаргаарай. Хувийн амьдралд гайхалтай амжилттай байна. Ёс журмыг хатуу баримталж, хуурмаг сүсэг бишрэлд бүү авт. Хамт олонтойгоо хамтран идэвхитэй амралт болон, ямар нэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахад сайн. Сарын дундуур хэрвээ та энэ үед харилцан буулт хийхгүй бол нөхцөл байдал хамгийн дээд цэгтээ хүрч аюул нүүрлэхийг анхаараарай. Хэрвээ та маш ухааантай бодлоготой, анхаарал болгоомжтой байж чадвал бүх асуудлыг шийдвэрлэж чадах болно. Материаллаг байдлаа дээшлүүлэх, аян замд гарах, өрсөлдөгчдийн маргаан хэрүүлийг шийдвэрлэхэд тохиромжтой. Сарын сүүлээр гэнэт ирсэн мэдээнээс болоод та өөрийн алхам үйлдлээ хөндлөнгийн хүний нүдээр харахыг оролдож магадгүй. Өнгөрч буй ондоо муу муухай бүхнээ таягдан хаяж сэтгэлийн гэгээтэй шинэ ондоо том том алхаж орохыг хичээгээрэй. Хамт олонтойгоо харьцахдаа бодлоо эрс илэрхийлэхээс зайлсхий.
Жинлүүр
Сарын эхээр шинэ, хүчтэй ивээн тэтгэгч ч гарч ирж мэднэ. Мөн сэтгэл татсан бизнесийн төслийг санал болгож магадгүй. Таны хувьд тэсвэр тэвчээр гаргах, олон талаас нь шалгаж нягталсан зөв дүгнэлт хийх хэрэгтэй байна. Зан байдалдаа алтан дундаж байлгахыг хичээж, мөн хүссэн зүйлээ авах гэж бүү санаарх. Тэнцвэртэй байдлаа хадгалж үлдээрэй. Ажил хэргийн идэвх зүтгэлтэй, хариуцлагатай байснаар ашигтай захиалга авах эсвэл ашигтай төсөлд хамтран ажиллах таатай санал ирнэ. Гэр бүлийн байдал сайжирч, хайр дурлалд амжилттай байна. Тэдэндээ анхаарлаа хандуул. Бага зэргийн маргаан нь харилцаанд сэв суулгаж магадгүй гэдгийг санаарай. Сарын сүүлээр мэдрэлийн систем энэ хүнд ачааг даалгүй хямарч, өвчин олохын үндэс суурийг тавих магадлал өндөр байна. Хувийн ажил хэргээр хөөцөлдөхийн зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Тиймээс үр хүүхдүүдээ хараа хяналтгүй сул тавьж болохгүй ба хөгшид настангууддаа анхаарал болгоомжтой байхыг сануулж анхаарал тавиарай.
Хилэнц
Сарын эхээр одод нь таныг өөрийгөө хянах чадвар ба зорилгоо алдахгүй байхыг зөвлөж байна. Ирээдүйн төлөвлөгөөг зохиох тохиромжтой үе бараг бүгдийг удахгүй хэрэгжүүлж чадна. Сэтгэл санааны өөдрөг үелзэл нь бүх ажлыг дуусгахад нэмэр болно. Амжилтын хойноос улайран хөөцөлдөх, хүрээлэн буй орчны нөхцөл санаанд таалагдахгүй зэргээс болоод мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай байна. Мөн шинэ уулзалт, танилуудтай холбоотой гэнэтийн бүтэлгүйтэл гарч магадгүй гэж одод сануулж байна. Төрийн түшмэдтэй зөрчилдөж, өөрийн эрх чөлөө, зарчмыг хамгаалснаар дээд удирдлага, хамт олонтой харьцаа сайжрах төлөвтэй. Сонголтоо зөв хийгээгүйгээс болж гэр бүлд хүчтэй асуудал тулгарч болзошгүй байна. Залуу хосуудад үл ойлголцол тулгарах магадлал өндөртэй байх тул сайн ярилцахыг чухалчлаарай. Таны материаллаг байдал ойлгомжгүй хэвээрээ байна. Жингийн туухай хаашаа ч хөдөлж болно. Гэнэтийн зарлага гарч болох боловч гэнэтийн ашиг олох нь илүү байна. Таны гэр бүлийн харилцаанд сорилт хүлээж байна.
Нум
Багш удирдагчийн зүгээс дэвшүүлэх санал, хамтран зүтгэгчийнхээ санал бодлыг сонсож анхаарал хандуулна. Сарын эхэнд танд олдсон боломжит шинэ ажлыг маш их эрч хүчтэйгээр барьж авах, бизнесын үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, ойр дотны хүнтэй харилцах харилцааг эцэслэн тодорхойлохыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Санаандгүйгээр хүнтэй танилцах нь цаашид удаан хугацааны нийлэмжтэй харьцаа болж өсөх магадлалтай. Одод нь хамтрагч нартайгаа анхааралтай хандах, гадны улсуудын үзэлд найдсаны хэрэггүйг анхааруулж байна. Хуримтлагдсан ажил эсвэл урьд жилийн биелүүлээгүй ажлаа яаралтай биелүүлэх хэрэг гарна. Албан тушаалд эерэг өөрчлөлт гарна. Төлөвлөгөө ба зорилгоо нууцлах хэрэгтэй, учир нь муу санаатнуудын хор хөнөөл, хамтран ажиллагсдын атаархал нь ажлын дэвшилд саад болно. Мэргэн ухаан, хэрсүү чанар тань амьдралын бүхий л салбарт байх асуудлуудыг шийдэхэд тусална. Магадгүй, танд үл таних өвчний шинж тэмдэг мэдрэгдэх бөгөөд үүнийг эмчид очилгүй үл ойшоон өнгөрөөж болохгүй.
Матар
Амьдралын эрч хүчийг дэмий хоосон зүйлд зарцуулан алдаж болох ч эргүүлэн нөхөн авах нь хэцүү гэдгийг бүү мартаарай. Сарын эхэнд шинэ албан тушаалд томилогдон байр сууриа бэхжүүлэх, нэр төрөө бататгах үйлсэд зүтгэх шаардлага гарна. Сүүлийн үед үүсээд байгаа асуудал бэрхшээлүүдийг шийдэхэд туслах хэмжээний мөнгөний урсгал орж ирнэ. Энэ үеийг ашиглан хувийн амьдрал, ая тухаа хангахыг хичээгээрэй. Магадгүй, албан тушаалын шатанд шилжилт хөдөлгөөн хийгдэж мэдэх ба харин аль чиглэд, дээшээ юу, доошоо юу гэдэг нь зөвхөн танаас л шалтгаална. Та хүсэхгүй байгаа тул ямар нэгэн агуу том төсөл төлөвлөгөөг дэвшүүлэн тавих нь эрт байна. Гэвч цаг нь ирсэн тул энэ тухай бодох хэрэгтэй. Бүтээл туурвил энэ бол таны өнөөдрийн хийх ёстой ажил. Таны амжилт нь итгэж зорьж байгаа хүсэлдээ хүрэх гэсэн тэвчээрээс бүрэн хамаарахыг анхаараарай. Сарын сүүлээр таагүй мэдээ дуулах бөгөөд нөхцөл байдлаас нь үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэ. Сэтгэл гутралд орж болзошгүй учраас дуу ихтэй компаниас хол байхыг зөвлөж байна. Удирдах албан тушаалтнуудад өөрийн захиргаанд харъяалагдах хүмүүст зориулж зөв ёс суртахуунтай байж эрүүл уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулахыг од гарагс зөвлөж байна.
Хумх
Сарын эхнээс одод өөрчлөлтийг танд амлаж байна. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйлдэл хийхгүй байх нь дээр, учир нь энерги ба цагаа хоосон ярианд зарцуулна. Зорилгодоо хүрэх гэсэн таны шаргуу зан муугаар нөлөөлж болно. Бусдын замаар бүү яв, тэгэвч өөрийн санаа ба бодлоо амьдралдаа эрсдэлд орж байгаа ч гэсэн зоригтой хэрэгжүүл. Ерөнхийдөө сарын дунд хүртэл эцэст таны санхүүгийн байдал сайн байна. Таны олон авьяас, тэр тусмаа удирдах авьяас илэрнэ. Эрсдэл бүхий үйл ажиллагаанаас зайлсхийхийг хичээж, өдөөн хатгалтанд бүү авт. Төлөвлөөгүй зардал эсвэл санхүүгийн алдагдал гарах магадлал байна. Таны идэвхтэй ба санаачлагатай байдал нь материаллаг байдлаа хурдан сайжруулах таатай нөхцөлийг бүрэлдүүлнэ. Магадгүй танд шинэ ажлын санал ирж болох бөгөөд эсвэл хүчээ өөр зүйлд сорих нөхцөл гарч мэдэх юм.
Загас
Сарын эхэнд чухал шийдвэр гаргах гэж байгаа бол хойшлуул. Эргэн тойронд байгаа хүмүүсээ дахин нэг анхааран хараарай. Тэдний хэн нэгэн нь таны удтал мөрөөдөж байсан мөрөөдөлдөө хүрэхэд чинь саад болоод байдаг юм биш биз. Сонирхол эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Гэрээ хэлцэл хийх, хууль шүүхийн асуудал шийдэхээс татгалз. Багаар ажиллах, идэвхитэй амрах, бизнесийн түнштэй шинэ ажил эхлэхэд таатай. Худалдаа наймааны ажилд онцгой анхаарч хянуур байхгүй бол таны толгойг зальт этгээд хурууныхаа үзүүрээр л эргүүлчихийг анхаар. Сарын дунд үед амьдралын эрчим нэмэгдэж ойр тойронд байгаа хүмүүсдээ таатай сэтгэгдэл төрүүлнэ. Зорьсон зорилго руугаа зоригтойгоор алх. Азгүй явдал, өвчин гэмтэл, санхүүгийн алдагдал болох магадлалтай.Тохиолдож болох аюулаас зайлсхийхийн тулд ямар нэг зүйл хийх хэрэггүй. Аливаа эрсдэлтэй үйл ажиллагаа болон хэт ачаалал, янаг амрагийн асуудлыг хойш нь тавь. Сарын сүүлээр гэнэтийн аюул осол, таагүй зүйлс буюу гал түймрийн аюул эсвэл танихгүй хүмүүстэй муудалцах магадлалтай. Биеэ барьж зоригтой байгаарай.