Хийвэл бүү ай. Айвал бүү хий гэж. Үнэн үг. Аймхай амьтад авлига авч чадахгүй. Авсан ч шөнө нь зүүдэлж, өдөр нь салгалж байгаад баригдана. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бол айхгүй. Айхгүй гэдгээ ч хэлсэн. Өөрт нь авлига өгөхөөр оролдож байсныг ч мань хүн ярьсан. Гэхдээ тэр удаад татгалзсан юм гэсэн. Харин хэн авлигадахыг завдсаныг хэлээгүй.
Зохиогч: Урлаг
Лондонд тавигдсан “Un Peu De Tendresse, Bordel de Merde!” жүжгийн үеэр нүцгэн залуус гэнэт гарч ирэн хаа сайгүй
үсэрч дэвхцэн үзэгчидийг алмайруулжээ. Эмэгтэй хиймэл үс зүүсэн жүжигчид бараг л хүний толгой дээгүүр гүйхээс наагуур болоход хаашаа харахаа мэдэхгүй байсан үзэгчид бухимдахаасаа илүүтэйгээр нүүр нь улайж ичсэн. 328 жийлийн турш нэгэн хэвийн жүжигээр амьсгалсан энэхүү театрыг нэг орой ёстой л бужигнуулж гарсан гэхэд хилсдэхгүй болов уу.
Дуурийн гоцлол дуучин Ө.Уянга үргэлж хайр дурлалын романсаараа дуулиан шуугиан тарьсаар ирсэн манай урлагийн цуутай бүсгүйчүүдийн нэг. Анхлан “Классик жем” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж, олонд танигдаж байсных гургалдай хоолойтой энэ бүсгүй цэвэр уран бүтээлээрээ хэний ч гар харахгүй амьдрах дайны нэр алдартай.
Сүүлийн хэдэн жил тоолж барамгүй болсон бөөгийн онгод сахиус Монголын урлагийнханд буух болжээ. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай мөн л бөө болж түүнд Дуучин Анхаагийн эхнэр Халиун шавь орсон гэж хүмүүс жиг жуг хийлцдэг юм билээ.
Рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа чадалтай хоолойтой гэдгээрээ үзэгчдэдээ үнэлэгдэж ирсэн дуучин Ж.Алтанцэцэг Монгол түмний баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолыг хүртсэн. Шинэхэн гавьяаттай уулзаж ярилцлаа.
Олны танил сайхан бүсгүйчүүдийн амьдрал бүгдийн нүдний өмнө дэлгээстэй мэт байдаг. Энэ л жамаар Одноогийн хувийн амьдралыг хүмүүс ямагт сонирхож байдаг. Тэрбээр нэлээд хожуухан “Х түц” хамтлагийнхаа сайхан залуусын нэг Т.Бархүүтэй гэр бүл болж, дөч гарсан насандаа хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн.
Монголын анхны “boy band”-уудын нэг “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Тэд хамтлагийнхан ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 29, 30-нд Улаанбаатар паласын их танхимд өөрсдийн бие даасан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт нижгэр баяр хийхээр болсон байна. Гэвч одоогоор тоглогдох тоглолтдоо нэр өгөөгүй байгаа гэж хамтлагийн ахлагч Д.Батсүх мэдээллээ.
Тулаант киноны нэрт мастер Брюс Лигийн тухай “Би бол Брюс Ли” хэмээх баримтат шинэ кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Нас барснаас нь хойш бараг 40 жил өнгөрсөн ч алдартнуудын жагсаалтад хүндтэй байр суурь эзэлсээр буй тулааны нэрт мастерын тухай баримтат киног түүний охин Шэннон Ли бүтээжээ.
-Саяхан наадам болж өнгөрлөө. Сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Наадам гэдэг гэр бүлээрээ сайхан баярладаг уламжлалт баяр. Миний хувьд ч гэсэн гэр бүлтэйгээ наадамлалаа. Гэхдээ үүний хажуугаар тоглолттой байж таарлаа. Эрдэнэтийн наадамд очиж ая дуугаа өргөсөн. Мөн Их хотын үдэш зэрэг тоглолтуудад оролцсон.
Холливудын од 27 настай Скарлетт Йоханссон киноны түүхэнд хамгийн өндөр хөлс бүхий гэрээ байгуулснаараа Гиннесийн номонд орохоор болжээ.Тэрээр уран зөгнөлт, адал явдалт “The Avengers” киноны үргэлжлэлд тоглохоор 20 сая долларын гэрээ хийсэн нь хамгийн өндөр гэгдэж байсан Анжелина Джолигийн “Tourist”-ын гэрээнээс 1 саяар илүү гарсан байна.
