Ураг нагтэй Монгол түмний минь
Уурга барьсан адуучны удам
Тужийн нарс Халхын голдоо
Уухай дуулсан цэрэг байсан
Зохиогч: Урлаг
Намрын бороо та надад юу шивнэв
Навчис мөчир та юу шивнэв
Настай ээжийн минь сургаалт үгийг
Надад та шивнэн дамжуулав уу
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Эрдэнэ засгийн унага нь
Эрэмгий болоод жороо доо
Элст манхнаар нутагтай
Эмгэн буурал ээжтэй
Хэрлэнгийн барьяа л гэж ахын минь үү нутаг
Хөхрөн хүдэнтсээр харагдана билүү зээ
Хэрлэн гэгч гол мину хөөрхий
Хэнтий Хаанаас эхтэй билээ зээ
Зээ, уяхан замбуу тивийн наран нь
Энэхэн бүх дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урснаа мину зээ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай мину зээ
Саруул тал
Саруул л тал нь байваа чиг хө
Шавартай намагтайг нь мэдээгүй
Сайхан төрсөн түүнийхээ
Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай даслаа даа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Зүүдээ, нойрны минь дотор оо ай
Зүрхний маань Гоолингоо нь үзэгдээд байх юм аа ай
Зүйлчлээд хэлсэн үг нь ээ хөө
Миний маань цээжинд хадаастайхан байх юм аа ай