Долоовор хуруундаа зүүний сорвитой
Дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй
Орсон гарсанд дуутай цайтай
Олонтой явахын заяанд түшсэн
Зохиогч: Урлаг
Ганган байгалийг тольдсон
Гангийн нуур нь цэлгэр дээ
Хайртай хоёрын харц нь
Хамгийн дундаас онцгой доо
Цэлгэр нутгийн минь буйлс цэцэглээд
Ханхар уулс суудал заслаа
Амраг сэтгэлийн аясыг яалтай
Аниргүй шанзандаа шившлээ дээ хө
Эрийн хийморь сэргээсэн
Хүлгийн сайхан удамтай
Эцгийн дүрийг бодогдуулсан
Хүүгийн хайртай Тэсийн гол оо
Удмаас хурдан хүлгийн давхианд
Уургын үзүүрт салхи исгэрнэ
Уулын нугын өвс нь сугсраад
Дөрөөн таваг шүргэн байна
Нүдний нь хөөрхөнд
Нүгэл хурмаараа
Нүнжигтэй аашинд нь
Үрчлээ цөөрмөөрөө
Нуурын ангир хослон нисээд
Үүрийн тэнгэрт нартай золголоо
Гэрэлд наадах торгон жигүүр нь
Галын дөл шиг бадамлаж байна
Монгол хангайн нуруунаас
Дэлхийн хойморт тэмүүлэхдээ
Морин хуурынхаа эгшгээрээ
Долгилж мэлмэрсэн Идэрийн гол минь
Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа соргог байдаг аа
Уужуу тайвуу ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг аа
Зөрөөд өнгөрөхөд эргээд хараарай
Зөөлөн инээсэн харцыг минь ажаарай
Зүүдэлж хүлээсэн хайраа санаарай
Зөрөөд өнгөрөхөд эргээд хараарай