Хавар хаварын яаргуй болж нэгэл хөндийд уурагасан
Таван намарын навчис болж нэгэл модноос хийссэн
Таван жилийн тавилан юм шиг хөгжөөсөн
Танхилч юм шиг хэрсүүч юм шиг оюутан билээ би
Зохиогч: Урлаг
Хүний дайтай яваарай хүү минь гээд
Хүмүүн заяагаа наддаа хайрласан
Хөөрхийлж энхрийлж хайрлаж өсгөсөн
Хүндтэй хоёр буурал минь дээ
Хайрт минь чи бидэн хоёрыг
Хамтдаа амьдраасай гээд
Хан тэнгэрт жигүүр дэвсээр
Хаврын шувууд дуулалдсаар ирлээ
Сэрүүн хангайн тунсаг цэцэгс
Сэвэлзэх салхинаас туяаран наадна
Сэргэлэн чиний минь ялдам мишээл
Сэтгэл зүрхнээ итгэл бадраана
Хайрын энгэрт эрхэлсэн
Хасын царайт бүсгүй минь
Хан тэнгэрт жиргэсэн
Хайрын дууч шувуу минь
Амгалан нууранд эрхэлсэн
Ангир хосоор шувууд шиг
Ашдын цэнхэр орчлонгоо
Хайраар гэрэлтүүлж амьдаръя
Айсуй цагийг мeрeeдлeeр сүлээд
Амрагаа хүлээж цайгаа дээжлээд
Гэгэлзэн санаад эрхлэн тунирхдаг
Гэргийн танхил гэгээн хайрыг хүндэтгэж яваарай
Хаврын шувууд ганганахад
Сэтгэлийн гэзэг минь задраад
Хайрлам чамайгаа санасаар
Сэм сэмхэн тэмүүлэх боллоо
Хэрлэн мөрний урсгалыг
Өгсөж явья, хоёулаа
Хэцүү амьдралын хүндийг
Сөрж л давья, хоёулаа
Цэцэг дэлгэрэм өгөөжит цагаар
Цээжний гүнд өнгөрснийг бодогдуулж
Цөнгөө түрж хотлыг ундаалсан
Цэнхэрлэн харагдах тэлмэн нуураа