Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Элбэрэл – Elberel – Baterdene – Батэрдэнэ
Дуу хөгжим

Элбэрэл – Elberel – Baterdene – Батэрдэнэ

Урлаг Урлаг20/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өхөөрдөн энхрийлэнхэн даахийг минь үнэрлэн
Өвөр дээрээ бөөцийлөн эрхлүүлж
Өөжин дээр минь эсгийгээр үнэг хайчлан домносон
Өвгөн буурал аав таныгаа
Хөх цэнхэр хан хурмастын
Хөвөөгүй уудамтай зүйрлэе үү
Хатуу боловчиг үнэн үгээр ухааруулдаг зангий тань
Халуун нартай зүйрлэе үү

Замилангийн жамыг дагаад
Зайлуул даа та минь ядраа юу даа
Тэнэгэр цагаан хадаг юугаа
Мөнгөн аяга сүүтэйгээ
Тэргүүн мэхийн өргөе өө

Өвлийн хүйтэн шөнөөр
Өр зүрхээрээ төөнөн байж
Өчнөөн хуурайлж мөөмөө хөхүүлсэн
Өөдсийн чинээ хүүдээ нарны цацраг атгуулсан
Өрөвч цайлган ээж таныгаа
Өглөөний шүүдэр сувдрах
Өвч ногоон дэлхийтэй зүйрлэе үү
Үрээ гэсэндээ асгаруулсан
Үнэтэй нулимсыг тань
Үерийн устай зүйрлэе үү

Хөөрхий дөө та минь зүдрээ юу
Хөлийг тань хүү нь хучъя даа
Өтгөн шаргал цай юугаа аяга юундаа дүүргээд
Өвдвөг сөгдөн барья даа

Өтөлж дээ хоёр буурай минь
Өсгөсөн хүү нь өргөе дөө
Танхил үрийн хайр юугаа сэтгэл юундаа тээгээд
Та хоёрыгоо дээдлэе ээ
Өтөлж дээ хоёр буурай минь
Өсгөсөн хүү нь өргөе дөө
Танхил үрийн хайр юугаа сэтгэл юундаа тээгээд
Та хоёрыгоо дээдлэе ээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026
Дуу хөгжим Урлаг

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэжээ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.