Front textУчрах ирээдүйн сайхныг уудмын тэртээд гэвэл
Урам гомдол хоёрын утга нь тэнцсэн ч юм уу даа
Учралын сайхан сайхан бүхнийг урсаад ирэх шиг санасан
Уяхан гэмээр сэтгэл минь хүслийн гялбаа ч юм уу даа
Зохиогч: Урлаг
Үүр шөнийн зүүдэнд
Учирсан тэр зөөлөн харцыг
Өөрийг минь хайрлах харц гэж
Зүрхэндээ би шивнэсэн
Цаг хугацаа аажмаар, заримдаа хурдан өнгөрнө
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ
Хэрвээ тэр өдөр чамтай учраагүй бол
Хэнд энэ хайрын дууг зориулах байсан бол
Хэрвээ тэр өдөр чамд дурлаагүй бол
Хэн энэ хайрын дууны эзэн байх байсан бол
Чи тэнгэрээс асгарах ширүүн борооны
Над дээр орсон ганцхан дусал
Чи тэнгэрээс будрах цагаан цасны
Алган дээр унасан ганцхан ширхэг
Дурлалт хүнээ сэтгэлдээ багтааж
Дуусашгүй мөрөөдлүүдээр өөрийгөө хуурна
Дахиад ирэх болов уу гээд
Давтан давтан өөрөөсөө асууна
Би хайр дурлалын өчүүхэн боол
Бие сэтгэл миний үүнийг гэрчилнэ
Бусдын үгийг худал хэмээн тайтгарч
Бурхан тэнгэрт чиний хайрыг хүсэн мөргөнө
Эрвээхэй болж нисэхсэндээ
Эргэлдэн хөөрч наадахсандаа
Гэгээн бага нас минь
Чи хаашаа одоов
Нэгэн залуу их даруухан бас дөлгөөхөн
Нэг л өдөр тэр надад бусдаас өөр харагдсан
Нэг л дотно зүйл зүрхэн тушаа мэдрэгдсэн
Нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан
Маргааш надад ирнэ
Ирэхдээ нарыг авч ирнэ
Хаврыг авч ирнэ
Хайрыг авч ирнэ