Заримдаа л тэнгэрт нар гийдэг
Тэхлээр би баярладаг
Дандаа л тэнгэрт нар гийдэг бол
Сартай шөнийг би хүснэ
Зохиогч: Урлаг
Гитараа бариад би дуулах дуртай
Ганцаараа биш, анд найзуудтайгаа бүр ч дуулах дуртай
Утас мод нь муудсан ч энэ банзан гитар
Уянгалаг бас хөгжилтэй эгшиглэхийг нь яана
Намайг хайж байгаа нүд
Сэтгэлд дулаан царай
Намрын бороотой шөнийн
Зүүдэнд ирсэн тэр мөч
Тэнгэр цэлмэхгүй мэт бүрхэг байна
Тэндээс салхи надруу үлээж байна
Наран мандахгүй мэт жаргаж байна
Надаас гуниг салахгүй мэт дагаж байна
Яагаад би чамаасаа холдсон юм бол
Яагаад би ганцаараа үлдсэн юм бол
Ариухан дурсамж хайрт минь
Чамайгаа би санаж байна
Хүссэнээрээ амьдрах юмсан
Хөх тэнгэрт дүүлэх юмсан
Хөөрөн нисэн юмсан
Хүний сайн нь байх юмсан
Надад baseball малгай бэлэглээч
Нар дээрээс тусвал хэцүү юмаа
Дэлгүүр орж худалдаж авахаар
Дэмий гадуур сэлгүүцэж явна
Аяс аясаар цаг хугацаа нисэн нисэн одно
12 сар өнгөрч шинэ жил ирнэ
Амьдралд минь энэ шинэ жил баяр баяслыг авчирна
12 сар өнгөрч шинэ жил ирнэ
Тэр! маш аятайхан!
Түүнийг би анзаардаггүй байж
Тэр! маш цэвэрхэн!
Тэгэхдээ тийм гоолиг биш ч гэсэн
Тэргэл сарны соронзон туяанаас айгаад байдаг
Тэнгэрийн орон байхгүй гэж үргэлж орилоод байдаг
Тэнэгүүд нь ухаантнаас олон гээд зүтгээд байдаг