Эндхийн амьдрал зүүд юм
Эргээд хэн ч түүнийг санахгүй
Зохиогч: Урлаг
Чи намайг дандаа ширтдэг
Түүнд чинь би жаахан тэвддэг
Яг л том хүн шиг хүзүүгээр тэврэн
Хайрын тухай надад ярьсан
Дурлал бол нэр төдий
Секс бол тоглоом төдий
Тэр нэрийг мартацгаа
Зөвхөн тоглоомоо тоглоцгоо
Зарим охидыг мэлхий болгоод
Замагт нууранд шидэж орхиод
Завин дээрээ налайж хэвтээд
Амар тайван амьдрах юмсан
Бид өндөрлөгийг мэдэрч байна
Хахир хатуу бүхнийг
Зүрхний цохилт бүхнийг
Амьсгалын давтамж бүхнийг
Ядуу учраас би охидтой явахаас ичдэг
Янаглал хайр сэтгэлд учиргүй дуртай ч
Хоосон халаасандаа хүслээ боогдуулж
Гудамжаар гунигтайхан тэнэдэг
Ганц бие залуу
Хааяа будаа болдог өрөө
Үүдэнд ирдэг олон зочны
Үлдээсэн эл тэмдэг
Хорин түмэн агтаараа
Хорвоо дэлхийг эзэлсэн
Хорин хоёр хатантай
Хосгүй баатар Чингис
Хундага дарсны ард гуниглан суухдаа
Хурмастын зүг харлаа
Диваажинг хайлаа, диваажинг хайлаа
Таныгаа хайлаа гэвч олсонгүйээ
Би чив чимээгүй нам гүн рүү уусаж байна
Хайр дурлал намайг хүнд шархлуулжээ
Диваажин надад хаалгаа нээхгүй байна
Бурхад ядарчээ биднийг мартжээ