Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Nisvanis Amgaa – Nergui duu – Нисванис Амгаа – Нэргүй дуу
Дуу хөгжим

Nisvanis Amgaa – Nergui duu – Нисванис Амгаа – Нэргүй дуу

Урлаг Урлаг25/05/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чих амарлаа
Үдээс хойш
Тог тасарлаа
Орилоо зурагт минь
Тагларлаа
Би ядарчээ
Би орноосоо боссонгүй
Өчигдөр хэтрүүлжээ
Чамайг бодож агсан тавьсан
Би зодуулсан
Дэвтрийн цаас
Дээр нь бэхээр татсан мөр
Тэнд амьдрал
Тэнд сэтгэл
Би чамдаа захиа бичсэн
Хичээсэн, энэ үнэн
Би бараг архинд орсон
Гэвч чамайг би
Мартаагүй

Дх: Гэвч зүүдэнд минь
Шөнийн тэнгэрийн доор хоёулаа
Гэвч зүүдэнд минь
Зөөлөн бороо биднийг хучна
Чи бид хоёрт
Хүйтэн булгийн ус
Оддын доор
Чи бид хоёрт
Ганц шил дарс
Тамхины утаа

Хорт утаанд мансуурч
Булингартсан ухаан
Галын дөлд тугалган цаас
Уярна
Тэнд чиний дүр тодорно
Гэвч би мэднэ
Чамайг байхгүй гэдгийг мэднэ
Энэ бүхнийг
Өөртөө шивнэнэ
Би ганцаар
Гэвч үнэндээ хоёулаа
Дэргэд минь миний нохой
Үнэнч нөхөр
Тэр аягийг минь дөхүүлнэ
Хөмрүүлнэ
Тэр аяганаас хүйтэн хоол
Эсвэл хар ус ханхална

Дх: Гэвч зүүдэнд минь
Эзгүй ойд хоёулаа
Гэвч зүүдэнд минь
Зөөлөн бороо биднийг хучна
Чи бид хоёрт
Чи бид хоёрт
Хүйтэн булгийн ус
Оддын доор
Чи бид хоёрт
Ганц шил дарс
Тамхины утаа
Гэвч зүүдэнд минь
Эзгүй ойд хоёулаа
Гэвч зүүдэнд минь
Зөөлөн бороо биднийг хучна
Чи бид хоёрт
Хүйтэн булгийн ус
Оддын доор
Чи бид хоёрт
Ганц шил дарс
Тамхины утаа
Чи бид хоёрт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026
Дуу хөгжим Урлаг

IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов

17/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Honeymoon” хамтлаг Монголын анхны бүрэн AI клиптэй дууг хүргэжээ

17/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026

“Stray Kids”-ийн Феликс төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлав

17/09/2026

“Panasonic” жүжигчин Ха Ёны оролцсон сурталчилгаагаа устгажээ

17/09/2026

Киану Ривз, Патрик Суэйзи нарын гол дүрд нь тоглосон “Point Break” киног телевизийн цуврал болгон бүтээнэ

17/09/2026

IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов

17/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.