Би чамд хайртай гэж хэлэх бүртээ
Бурхан чөтгөр 2ийг учруулж явлаа
Баяр гуниг 2ийг эдэлж явхад
Буянт чи минь түшэж явлаа
Зохиогч: Урлаг
Намрын шаргал навчин дээр
Ганц сандал байх юм
Миний хайртай хань минь тэнд
Хүний өвөрт жаргах юм
Амьдрал над гэгээг өгсөн
Адилхан бас сүүдрийг нь амсуулсан
Гэрэл сүүдэр хоёр
Гэгээн дууллыг бүтээдэг юм билээ
Өглөө сэрсэн цэцэгсүүд
Шүүдрийн гоёлтой мэндэлнэ
Өнөөдөр гоё өдөр болно гэж
Шувууд жиргэж байна
Хэн нэгэнтэй хөлчүүхэн сууж
Дарс хундаглан хуваан уух мэт
Өчигдөрхөн гэмээр санагдах
Олон өдрүүдээ сөгнөн уулаа
Намрын тэнгэр чамайг хэн миний адил гомдооно вэ?
Найрсаг хорвоод яагаад чи над шиг гуниг зарлана вэ?
Бүхэл шөнөжин чи миний цонхны цаагуур уйлах юм
Шилэн дээр бөмбөрөх дуслууд чинь миний нулимстай хослоно
Үдэш байсан ч алхааг чинь би танилаа
Урьд эртийн явдал зүрхний минь гүнд амиллаа
Уулзаж байснаа нэхэн нэхэн саналаа
Уйлахгүй гэсэндээ харцаа нуун зангирлаа
Би магадгүй чамайг үргэлж харахгүй
Би бүхэл шөнөжингөө чамайг тэврээд нойрсож чадахгүй
Гэхдээ би мэднээ зүрхнийхээ хамгийн гүнд
Ганцхан чамайг хайрладаг явуулж чадахгүй baby
Чи хацрыг минь хайрч байна
Ямар хүйтэн үнсэлт вэ?
Халуухан л байдагсан
Эхлэх ёсгүй хайрын
Би чамайг хайрлаж харамлаж
Бие сэтгэлээ чамдаа зориулж
Гэнэн залуу насаа намрын навчис шиг гээчихээд
Гэгээн хүслэнд цаламдуулж явна даа