Таалцсан чулууны хагасыг атгаад холдсон найзаа
Талын халтар хөндийд саналаа би
Дээлийн борхон энгэрээ чихрээр гоёдогсон
Дэнжийн салхи өндийх хавраар саналаа би
Зохиогч: Урлаг
Үрээн хайрлах сэтгэлээр
Уужим орчлонг хамтад нь хайрладаг
Хүнийг мөнхрөөх рашааныг
Хүү минь л олно гэж боддог ээж минь
Жалгын чинээ атираатай
Магнайн тань олон үрчлээ
Жаргааж ердөө амжаагүй
Үрээс чинь болсон шүү ээжээ
Тэвэр улаан наран
Зулай дээрээс төөнөхөд
Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ
Өр өвдөхийн эрхэнд дуулна
Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа
Нарлаг хорвоод жаргаах гэж
Наддаа ээж минь заяасан билээ
Ухаарч гүйцээгүй гэнэн сэтгэлийг
Уужим болгон тэлсэн билээ
Уужим болгон тэлсэн билээ
Нар сартай энэ амьдрал
Хар цагаан баяр гунигтай
Yргэлж бишийн энэ учрал
Сонин бас содон байх юм
Уулын оройд хөх саран үүлэнд умбана
Бид хоёр янаг хайраа илчиллээ
Хайраа илчиллээ
Шөнө дундын тэнгэр оддын дунд амгалан
Амрагийн нvд талимааранхан эрхэлнээ
Зүрхэнд гал нэмнээ.
Чамайг бодож өнгөрүүлсэн үдшийн дараа
Шөнө болгон чи миний зүүдэнд орох юм
Сайхан үг харц хоёрт чинь би итгээд
Санаандгүй олон мөч өнгөрчээ
Санаж байна уу хайрт минь,
Чи бид хоёр анх танилцаж байхад
Сайхан дуу чамдаа аялж өгснийг
Харин одоо чи минь алс хол байхад
Хааяа тэр дууг сонсоход сэтгэл минь тайвширдаг