Зохиогч: Урлаг

Шиврэх борооны зөөлөн дуслууд
Ганцаардсан надад хань болж хөгжилдөнө
Дэлхий хүртэл өрөвдөн уйлах мэт
Хуурын усаар газрыг чийглэнэ
Гудамжинд шүхэр барьсан хосууд гүйлдээд
Гэртээ би цонхоор ширтэн чамайг үгүйлнэ
Замын түгжрэл хайртыг минь удаагаад
Хүссэн сэтгэлийг хясах нь юутай хэцүү вэ

Read More

Үүрээр буусан шүүдрийн ариухан дусал шиг
Үзэсгэлэнт чи минь миний сэтгэлийн энхрий хайр
Зүйрлэшгүй мөрөөдлийн түг түмэн харгуйгаас
Зөвхөн би чамайг хайж олсон миний зүрхний эмзэгхэн хайр минь чи
Хацар даган урсах миний хайрын нулимс минь
Хагацашгүй бидний хайрын түүхийн дурсамжийг хөглөнө

Read More

Хайрт минь яг одоо би чам руу алхаж
Намайг сонсооч, би чамд хайртай

Би чам руу алхаж байна, зүрх чам руу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз жаргал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү

Read More

Анх чамайг харсан тэр мөчийг санаж байна
Ариухан хайрын эхлэл гэж тэрхэн үед зүрх минь шивнэсэн
Уруул чинь зөөлөн харц чинь дулаан
Энэ их агуу хайрыг чамаас анх би мэдэрсэн

Read More

Чамтай байсан мөч бүхэн минь жаргалтай
Чамгүйгээр би ганцаардаад гунигтай
Сэтгэл минь эзгүйрээд сэвгүй чамайгаа л мөрөөдсөн
Гуниг зовлонгийн цагт, алдаж эндэхийн цагт гэрэл гийсэн хайр минь

Итгэлийг минь гэрэлтүүлсэн хайр минь
Сэтгэлийг минь хөглөсөн хайр минь
Дусал нулимсыг минь уяраасан
Дуутайхан насыг минь санагдуулсан

Read More

Дурлал чи гунигаар дүүрэн
Дутуу хайрласан заяа юм уу?
Эгэл даруухан тэр л царай чинь
Нэг л өдөр өөрчлөгдсөн
Чамтай байсан сайхан дурсамж
Нартай жаргалаа гэж үү?
Ийм хайрыг би хүсээгүй ээ
Эгэлгүй дотно сэтгэл байж дээ

Read More

Хайраа чам руу алхаж явна
Дуу аяланхан яарч л байна
Хацар дээр минь энхрийхэн цагаан цас
Зөөлөн хаяланхан би даарч л байна
Чамайгаа санахаар дулаацаж л байна

Read More

Шив шинэхэн цагаахан цас
Шинэ өглөөтөэй учиран золголоо
Ширхэг ширхэгээр хаялан орсоор
Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан

Read More