Зохиогч: Урлаг

Орчин үеийн хятадын зураачид болох Dai Dudu, Li Tiezi, Zhang An нарын зурсан 6×2,6 м хэмжээтэй энэхүү “Discussing the Divine Comedy with Dante” зургандаа тэдний бодлоор дэлхийн нөлөө бүхий 100 хүнийг дүрслэн буулгажээ. Зургийг томруулан харвал зургийн зохиомж нь их сонин утга санаа өгүүлэмжтэй. 100 хүнээс гадна өөрсдийгөө мөн оруулжээ, иймээс зурган дээр 103 хүн байна.

Read More

1827-1833 онд уран зураг цуглуулагч Анатолий Николаевич Демидовын
захиалгаар “Помпейн сүүлчийн өдөр” гэдэг түүхэн сэдэвтэй зургаа бүтээжээ. Энэ зургаа бүтээхийн тулд Брюллов Помпейд очин нилээд таталбар зураг зурж тэмдэглэн авч бүтээжээ.

Read More

(1853 оны 3-р сарын 30 – 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач.[1] Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.
Ван Гог залуу байхдаа урлагийн бүтээл худалддаг пүүст ажилладаг байлаа. Богинохон хугацаанд багшилсныхаа дараа тэрээр маш ядуу уул уурхайн бүс нутагт шашин дэлгэрүүлэх газарт ажиллах болжээ. 1880 он хүртэл уран зургийн чиглэлээр ажиллаж эхлээгүй юм. Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр ажилладаг байж байгаад Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцжээ. Тэрээр өвөрмөц танигдахуйц хэв маягтаа тод өнгө, будалтын хэв маягийг тусгасан. Энэхүү шинэ хэв маягаа тэрээр Францын Арлед байхдаа бүрэн хөгжүүлжээ.

Read More

Их зураач, монголын шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Балдуугийн Шарав (Лувсаншарав) 1869 онд Засагт хан аймаг, Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутаг “Цагаан давааны өвөлжөө” гэдэг газар төржээ. Эх Норжин түүнийг өвөг эцэг Балдуугаар овогложээ.

Read More