Зохиогч: Урлаг

Энни Лейбовицын (Annie Leibovitz) жинхэнэ нэр нь Анна-Лу (Anna-Lou) гэсэн ч түүнийг үргэлж Энни гэж дуудаг байсан. Энни 1949 оны 10 сарын 2 нд Америкийн Коннектикут мужид төрсөн. Энни 6 хүүхдийн 3 дахь хүүхэд. Аав нь агаарын хүчний дэд хурандаа байсан тул ажлынх нь шаардлагаар тэднийх байнга нүүдэг байжээ. Энэ амьдралын хэв маяг нь Эннигийн хэлснээр “Ямар нэгэн юм богинохон хугацаанд л үргэлж чиний амьдралын нэг хэсэг болон үлддэг, дараа нь чи бүр мөсөн л яваад өгнө”. Энэ хэв маяг нь түүнийг зурагчин болоход ч нөлөөлсөн байх.

Read More

Уран бүтээлч хүн бүрт 2 төрсөн өдөр байдаг. 2 дахь төрсөн өдөр бол хүн өөрийгөө юу хийхийг хүсэж байгааг ойлгох өдөр эхний өдрөөсөө чухал гэж зурагчин Брассай хэлж байжээ.
1960-аад оны сүүл 1970 аад оны эхээр Сальгадогийн эхнэр түүнийг архитектур судалж байх үед фото аппарат худалдан авчээ. Энэ хүртэл Сальгадо нэг ч удаа зураг авч байгаагүй хирнээ гартаа аппарат барин дурангаар харахад маш их сэтгэлийн таашаал авжээ.

Read More

Английн зурагчин Tim Walker-н монголд хийсэн зураг авалт өнгөрсөн 12 сарын Английн Vogue сэтгүүлийн дугаарт гарчээ. Үнэхээр гое зураг авалт байна . Энэхүү зураг авалтны хувцаснууд нь Jil Sander, Haider Ackermann, John Galliano, Givenchy зэрэг дизайнерууд болон брэндүүдийн тухайн үеийн гаргасан шинэ коллекциос оруулсан байна. Өмнө нь тэрээр Энэтхэг, Африк зэрэг олон газруудаар явж сэтгүүлийнхээ зураг авалтыг хийж байсан.

Read More

Орчин үеийн монголын дүрслэх урлагийн ахмад зүтгэлтэн БНМАУ-ын төрийн шагналт, ардын зураач Ү. Ядамсүрэн Дорнод амйгийн Түмэндэлгэр сумын нутаг Улаан нүдэн хэмээх газар малчин ард Үржингийн анхдугаар хүү болон 1905 оны 12-р сарын 25-нд төржээ. Жаал хүү Ядамсүрэнг 13 настай байхад эцэг нь нас өөд болж дан эхийнхээасрамжинд үлдсэн тул тэр багаасаа ажил хийн маллаж, өрх гэр толгойлсон аж.

Read More

Сүхбаатар аймгийн Халзан суманд, малчин Дагдангийн гэрт 1933 онд хүү төрснийг Амгалан гэж нэрлэжээ. Амгалан “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ухаалаг уран гартай болох нь эцэг эхдээ мэдрэгдэж эхэлсэн 5-6 насанд нь эцэг Дагдан хорвоог орхижээ.Ингээд Амгалангийн ээж нь “Эрдэмтэй хүн их баян” гэж сургадаг, эцэг Шавран Хамбын сургаалиаар өвөл нь сүм бараадан сургуульд хүүхдүүдээ явуулж зун нь мал аж ахуй эрхэлсээр нэг мэдхэд хүүхдүүд нь том болцгоож цэрэгт явах нь явж, айл гэр болох нь болж, нийслэл хотод явж суралцаад тэндээ гэр бүлтэй болох зэргээр явсаар хүү Амгалан, батжаргал хоёртойгоо гурвуул үлджээ.

Read More

Уран зургийн дотор монгол үндэсний зураг өвөрмөц байр эзэлнэ. Энэ нь үе дамжин эртнээс удамжилж ирсэн онол зүй, уран сайхны биеэ даасан арга уламжлалтай ба дорно дахины зураг, японы нинхонго, хятадын гохуа, солонгосын чосонхва зурагтай харилцан нөлөөлсөн зарим талаар төсөөтэй мэт үзэгдэх боловч үнэн хэрэгтээ урлах зарчим, дүрслэх зүйл, материал, техник арга ажиллагааны хувьд тэс өөр нэгэн зүйл урлаг юм.

Read More

1920 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн тэрээр эа Борынхоо гар дээр 8 нас хүртлээ бойжиж, эхээсээ ахтайгаа хоёул өнчирч сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Улаанбаатар хотод иржээ. Хотод ирээд 1928 онд Цэргийн бага сургуульд орж нас бага учир 1929 онд Үлгэр жишээ дунд сургуульд шилжин сурчээ. Тэрээр Д. Сүхбаатарын хучин хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И. Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. Тэрээр Гавааг Хэвлэх үйлдвэрт Марзан Шаравын туслахаар ажиллаж байхад нь өөрийн дагалдангаар 13 настайд нь авсан гэдэг.

Read More

Г. Одон нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Бодонгууд овогтой Гэлэгийн хөвүүн болон 1925 онд төржээ. Г. Одон Мал ба Газар тариалангийн яамны харьяа Усны аж ахуй удирдах газарт усны техникчээр ажиллаж байхын зэрэгцээ, зураг оролдох дуртай учраас шинээр байгуулагдсан Зураг урлалын газар байнга очиж холбоотой байх болсон байна. 1942 оноос Чойдогтой биечлэн уулзаж , Г. Одон уран зурагт дуртайгаар барахгүй, Д. Чойдогоор зургийн тухай яриулаад баймаар , уран зураачдын талаар цуглуулсан альбом үзүүлж гайхамшигтай тайлбарлаж хорхойг нь хүргэнэ. Ингэж Г. Одонгийн эцэг эхээсээ заяасан уран гар, оюун билгийг Чойдог багш нь нээж зураач болгосонд нь их баярлаж явдаг байжээ.

Read More