Ван Гог залуу байхдаа урлагийн бүтээл худалддаг пүүст ажилладаг байлаа. Богинохон хугацаанд багшилсныхаа дараа тэрээр маш ядуу уул уурхайн бүс нутагт шашин дэлгэрүүлэх газарт ажиллах болжээ. 1880 он хүртэл уран зургийн чиглэлээр ажиллаж эхлээгүй юм. Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр ажилладаг байж байгаад Парист импрессионизм, нео-импрессионизмтайтанилцжээ. Тэрээр өвөрмөц танигдахуйц хэв маягтаа тод өнгө, будалтын хэв маягийг тусгасан. Энэхүү шинэ хэв маягаа тэрээрФранцын Арлед байхдаа бүрэн хөгжүүлжээ. Амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог бүтээжээ. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн бөгөөд чухам энэ үед тэр Поль Гогентой андын харилцаагаа тасалснаас болж зүүн чихээ огтолсон билээ. Үүнээс хойш түүний сэтгэцийн өвчин үе үе хөдөлж, улмаар амиа хорлоход хүргэсэн.
Ван Гогийн амьдралд нөлөө үзүүлсэн гол хүн бол мөнгө төгрөгөөр харамгүй, байнга дэмжиж байсан түүний ах Тео юм. Тэдний насан туршийн үерхэл нөхөрлөл нь 1872 оны 8-р сараас хойш харилцаж байсан олон захидлаас нь харагддаг. Ван Гог сүүлдэкспрессионизм гэгдэх болсон урсгалыг анх үндэслэгчдийн нэг юм. Тэрээр орчин үеийн урлагт, ялангуяа фовизм болон Германы экспрессионизмд асар их нөлөө үзүүлсэн ажээ.
Дүрслэх урлагийн бүтээлүүд өнгө будаг, шугам зураас, аялгуу дуугаараа бодит байдалд биетэйгээр оршин сэтгэл баясна. Зураачийн сэтгэлд биеллээ олохоор дуншиж буй юмс үзэгдэл, бодол хийсвэрлэлийн хэлбэр дүрсийг гарган өнгө үзэмжийг тодруулна. Бас бодолд оруулна.
ВИНСЕНТ ВАН ГОГ
Би өнгөний ертөнцөд нээлт хийхийг хүсч байна. Хоёр хурц өнгийг хослуулснаар дурлалт хүмүүсийн дотоод ертөнц сэтгэлийг гарган, эдгээр өнгөө хольж, эсрэг тавьж, ижил өнгийн нуугдмал чичиргээг илэрхийлэхийг зорьсон. Уураг тархинаас гарч буй санааг бараан дэвсгэр дээр цайвар өнгө гэрэлтэж байгаагаар зурж, сэтгэлийн халууныг жаргаж буй нарны гялбаатай зүйрлүүлэхийг зорьсон.
Эмиль Бернарын хэлснээр зураачийн одонд төрж мөнхийн зураач хэвээр үлдэх хүн бол Голландын алдарт зураач Бинсент Ван Гог байлаа.1853 оны 3 сарын 30-нд Голландын Гроотзюндер тосгонд сүмийн номлогчийн гэрт нэгэн хүү төржээ. Түүнд жилийн өмнө амьгүй төрсөн ахынх нь нэрийг өгсөн нь “жаргах хувьгүй” тавиланг зөгнөсөн мэт.
"Наранцэцэг" 1888 он
"Төмсөөр хооллогчид" Би дэнгийн сүүмгэр гэрэлд ямар ч хольцгүй төмс илэж байгаа тариачид чухам энэ л гараараа газар ухан хүнд хүчир ажил хийж, шударга хөдөлмөрөөрөө олсон хоолоо мөн л энэ л гараараа идэж буйг үзүүлэхийг зорьсон. Дүү Теодоо бичсэн захидлаас
Түүнд авьяас билиг хангалттай заяасан ч хувийн амьдрал нь азгүйтлээр дүүрэн байжээ. Винсентийг эргэн тойрныхонтойгоо таарамжгүй байсныг нь “Суутнууд нийгмээсээ нэг алхмын өмнө явдаг” гэдэг үгээр, тухайн үед энэ суутныг ойлгох хүн ховор байсан гэдгээр цайруулахыг зорилоо. Голландын хөдөө тосгонд эуэг эх дээрээ амьдрах хугацаандаа 200 гаруй зураг зурсан түүхтэй.
Уран зургийн багш Мауве түүнийг бага сага мөнгөөр тэтгэнэ. Ван Гогийг Парист байхад олны дунд Танга эцэг хэмээн алдаршсан Тангагийн үзэсгэлэнд Сера, Гоген, Сеззан зэрэг хожмоо 20-р зууны урлагийн суутнууд болсон зураачид бүтээлээ тавьдаг байв. Энд Ван Гог бүтээлээ хэдэнтээ тавьсан боловч ихэс дээдэс огт тоодоггүй байлаа. Амстердам Рембрандт, Халс нарын бүтээлүүдийг шимтэн үзэж, Кормоны сургуульд байхдаа Бернар, Рассель, Тулуз Лотрек, Моне, Ренуар, Сислей, Пигардо, Дега, Сёра нартай танилцжээ. Ван Гогийн өнгө будгийн нийлүүлэмжийг бүрэн харуулдаг алдарт “Наранцэцэг” бүьтээл нь ваартай цэцгийг нэг хараад зурсны үр биш, зураачийн дотоод сэтгэлд ургасан мөнхүү туйлын нягт нямбай ажиллагаа шаардсан зураг билээ.
"Шар өрөө"
Винсент дүүгийнхээ өгсөн 300 франкаар өрөө хөлсөлж бага сага тавилга авчээ. Жижигхэн өрөөний ханыг өөрийнхөө бэлэг тэмдэг болсон шар өнгөөр будсан байна. Ван Гог 1885 онд Парис явах замдаа Антверпенд ирснээр уран зургийг илэрхийлэх түүний дэвшилттэй, шинэлэг үе эхэлсэн юм. Тулуз Лотрекийн зөвлөснөөр Францын өмнөд талын хөдөө нутгийн өнгөлөг хурц гэрэлгүй үзэсгэлэнт Арлид ирж, тэндээ уран сайхны нэгдэл байгуулахыг мөрөөдөж байжээ.
Винсент эртнээс Гогений бүтээл, зургийг ойлгон биширч энэ эрхэмтэй нөхөрлөлийг хүсдэг байлаа. Түүнийг хүссэнээр тэд хамт амьдарч, цугтаа музей үзэн, уран бүтээлээ туурвицгааж байсан ч үл ойлголцох байдал үүсч, Гоген Ван Гогийг орхин одсонд шаналж хоцорсон тэрбээр Гогентэй тааралдангуутаа тонгорог барин дайрчээ. Энэ “хэтэрсэн харьцаа” яаж төгсөхийг хэн ч тааж чадсангүй. Ингээд тэр шөнөжингөө Ван Гогийн чихэнд хий юм сонсогдон тарчилж, тэсвэр алдан өөрийн зүүн чихээ огтлон, алчууранд боон, янхны газар очин Рашель хэмээх бүсгүйд өгчээ. Маргааш өглөө нь түүнийг цагдаа нар баривчлан, эмнэлэгт хүргэсэн гэдэг. Тэр аль хэдийн сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байлаа.
Тамир тэнхээ нь доройтож байсан ч Винсент зурсаар л байв. 1890 онд шүүмжлэгч Тулуз Лотрек түүнийш зургийн тулаанд дуудаж Брюсселийн “Mercure de France” сэтгүүл анх удаа зураачийн талд орж эерэг нийтлэл гаргажээ.
Түүнийг амьд сэрүүн байхад ганцхан зураг худалдагдсан нь Анна Корпель хэмээх герман бүсгүйн худалдаж авсан “Улаан сан үзмийн талбай” бүтээл байсан юм.
Гүн хямралд орсон хосгүй авьяастан өөрийгээ жинхэнэ азгүйд тооцон, 1890 оны 7 сарын 27-нд тариан талбайд өөрийгөө буудаж цээжиндээ хүнд шарх авсан тэрээр уцсийн хүчээ шавхан гэртээ ирлээ. Үүнийг сонсоод Оверт ирсэн дүүгийнхээ гар дээр Ван Гог хоёр хоногийн дараа нүд анисан гэдэг. Ийнхүү тухайн нийгмээс ангид ганцаардан, шаналж явсан зураачийн амьдрал дуусгавар болжээ.
Би хэдий аймаар хөгшин, ууртай, бие муутай, ядуу болох тусам ямар ч өөгүй гялалзсан тунгалаг өнгийг бүтээж, надад ноогдсон хувь тавилангаас өшөөгөө авахыг хүсч байна. Винсент Ван Гог
Винсент Ван Гогийн Доктор Гачетын хөрөг
Энэ зураг дэлхийн хамгийн үнэтэй 10 зургын нэг юм байна
The Blooming Plumtree
Portrait of Père Tanguy
Cherry Tree
The Old Mill