Зохиогч: Урлаг

Танилцуулга. Орчин үеийн Вальс, Танго, Венийн вальс, Удаан фокстрот, Хурдан фокстрот энэ 5 бүжгийг дэлхий дахинаа нийтээр болон Бүжгийн спортын тэмцээний үед бүжиглэдэг.

“Ballroom” (манайхан “цэнгээнт” гэж орчуулдаг) гэдэг нь “ball”, “room” буюу албан ёсны нийтийн бүжгүүдийг хийдэг өрөө танхим гэсэн утгатай үг юм. “Ball” гэдэг үг нь Латины “balare” буюу “бүжиглэх” гэсэн үгнээс гарал үүсэлтэй. Энэ үг нь мөн ballet, ballerina, ballad зэрэг үгсийн үндэс болсон байна. Харин “бөмбөг” буюу “ball” гэдэг үгний гарал үүсэл нь үүнээс огт өөр, “bollr” буюу “хийлэх” гэдэг үг юм.

Read More

Вальс нь эргэлдэх гэсэн утгатай бөгөөд зугаа цэнгэл баяр баяслын үед хос хосоороо бүжиглэдэг бүжиг юм. Хөгжмийн хэмжээ нь 3/4, тогтуун дөлгөөн, аажмаар эргэлдэж бүжиглэхэд энэ хэмжээ их тохирсон байдаг бөгөөд хурдан ба дунд зэргийн хурдавтар байдаг.

Вальс 300 гаруй жилийн өмнө Герман, Австри, Чехгэсэн гурван улсын зааг дээр ардын бүжиг болон үүссэн юм. Түүнийг хүнд хэцүү амьдралтай энгийн хүмүүс цугларч цэнгэн зугаацдаг ердийн нэг байдалд, хот тосгонд, газар сайгүй бүжиглэдэг байлаа. Вальсыг гурав дөрөвхөн хөгжимчинтэй ардын жижигхэн найрал хөгжимд бүжиглэдэг байв. Вальсын хөгжим ийм цөөхөн хөгжмөөр тоглоход ч гэсэн тун эвлэгхэн эгшиглэдэг байжээ.

Read More

Цалгисан авьяастай, хүн төрөлхтний урлагийн түүхэнд содон хуудас нэмж чадсан хүмүүсийн намтар нэг л “амттай” байдаг. Тэд бусдаас өөр сэтгэдэг. Бусдын хийж чадахгүйг, цагийн буулганд сөхрөөд бодож ч зүрхлэхгүй үнэнийг урлагийн хэлнээ буулгаж сэтгэл хөглөсөн мөнхийн бүтээл туурвидаг. Тэд бусдын алхсан мөрөөр явдаггүй. Шаналал, гуниг, догдлол нь ч нэг л өөр. Орчлонгоос одох агшин нь ч эгэл бус санагддаг.

Read More

2009 оноо Өвөр Монголд болсон Монгол бүжгийн тэмцээнд Монгол улс, Оросын Холбооны Буриад, Япон зэрэг улс орнуудын, мөн Өвөр Монгол, Шиньжян, Хөх нуур зэрэг мужуудын бүжигчид оролцсон байна. Хэдий Монгол үндэсний бүжгийн тэмцээн ч хятад бүжигчид ч бүжиглэж байсан байна.
Энэ тэмцээнээс “Зээрэнхий” гэдэг нэгэн бүжгийн талаар Өвөр Монголчууд ихэд анхаарал тавьсны шалтгаан нь гэвэл, тэр нь монгол уламжлалын буюу жинхэнэ монгол бүжгийн нэг байсантай холбоотой болно. Энэ бүжгийг сэргээсэн тухай Хөлөнбуйрын Шинэ Барга Зүүн хошууны Соёлын товчооны дарга Д.Цолмон ӨМӨСХ-ны сурвалжлагчид ярилцалга өгсөн байна.

Read More

Ардын бүжгийг дотор нь хоёр хуваана. Баруун монгол ардын биелгээ, зүүн монгол ардын бүжиг.

Баруун монгол ардын биелгээнд үзэмчин, торгууд, урианхай, захчин, казак, өөлд, дөрвөд зэрэг биелгээнүүд орно. Баруун монгол ардын бүжиг нь толгой, мөр, цээжний хөдөлгөөнөөс гарын цацал хөдөлгөөн мөн сэтгэл санаа эд бүгд орно.

Read More

Монгол үндэстний ардын дууг уртын болон богино дуу гэж ангилдаг. Уртын дууны үг нь цөөн ая нь урт, хөнгөнөн цуурайтаж, уужуу талбиу чөлөөтэй, учир явдлыг тоочиход тохиромжтой, уянгалахад сайн байдаг бөгөөд тал нутгийн охид хөвгүүдийн өвөрмөц сэтгэлийг илтгэдэг. Уртын дууг морин хуур хавсарч хөгжимдвөл нэн илүү тал нутгийн соёлын онцлогтой байдаг. Уртын дуу нь ердийн байдалд дээд доод хоёр бадаг дууны үгтэй, дуучин нь амьдралын хуримтлал болон эх байгальд хандах сэтгэлээрээ дуулж, дуулах aйзам нь өөр өөр байдаг. Дууны үгийн олонхи агуулга нь тал нутаг, хөлөг морь, тэмээ, үхэр хонь, хөх тэнгэр, цагаан үүл, гол мөрөн, нуур цөөрмийг зурагласан байдаг.

Read More

Андай бүжиг бол монгол үндэстний уламжлалт ардын бүжиг, ӨМӨЗО-д өргөн дэлгэрсэн байдаг. Андай гэдэг нь “тэргүүн өндийн бусах” гэсэн утгатай монгол үг юм. Андай бүжиг Мин улсын сүүлч Чин улсын эхний үед үүсэв. Өнөөгийн Түнляо хотын Хүрээ хошуу бол уг бүжгийн үүссэн газар болно. Эртний үед, хаан эзэн эвсэл холбоо байгуулах, цэрэг авч дайтах, ялалтаа тэмдэглэх болон өвчин засаж гай барцдыг зайлуулахад цөм бөгөөр эрхлүүлж түүнд даатган бүжиглэдэг байжээ.

Read More

Савхан бүжиг бол Өвөр монголын Ордос хот зэрэг газарт өргөн дэлгэрсэн монгол ардын бүжиг болно. Ердөө баяр ёслолын өдөр, найр хуримын үед тоглодог. Олонхидоо эрэгтэйн гоцлол бүжиг бөгөөд бүжигчин нь гартаа нэг атга савх бариад уужуу талбиу мөртөө айзамтай гар, мөр, нуруу, хөлөө, заримдаа шалыг товшиж, товшихын зэрэгцээ бүжиглэдэг. Заримдаа эргэлдэж, заримдаа газар сөхрөн, хоёр мөрөө айзмын дагуу хөдөлгөж бүжиглэдэг.

Read More

Бүжиг нь бүр хүй нэгдлийн үед хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаа, аж амьдралтай нягт холбоотой үүсч, үе үеийнхээ хүмүүсийн үзэл бодол, сүсэг бишрэл, зан үйлийг нь тусган харуулж байжээ.

Анчин омгуудын хүмүүс анд явахынхаа өмнө далдын хүчинд сүсэглэн, ангаа олз омогтой болгохыг хүсэмжлэн бүжиглэхдээ нэг нь ямар нэгэн амьтныг дүрслэн бусад нь түүнийг агнаж байгаа байдлаар бүжиглэдэг байсан нь тэдний санаа сэтгэл, урам зоригийг бадрааж өгөхийн зэрэгзэрэгцээ зохих ёсны давтлага сургууль болдог байлаа.

Read More

Бүжгийг дотор нь ардын бүжиг, түүхийн бүжиг, сонгодог бүжиг гэж хуваадаг. Ардын бүжиг гэдэг нь ард түмний амьдралын хүсэл мөрөөдөл, ёс суртахууныг илэрхийлсний дээр өргөн дэлгэрч хөгжжээ. Аль ч талаараа тайзан дээр тоглохоор зориуд зохиосон бүжгээс ялгаатай байдаг атлаа бүх бүжгүүдийн эх сурвалж нь болдог. Халх бүжигт гол төлөв уул ус, нутаг орон, сайн морь, сайхан баатарын дүрийг дүрсэлдэг бол халх эмэгтэйчүүд өөрсдийн хөдөлмөрийн байдал буюу сүү саах, ноос савах, дээс томох гэх мэт хөдөлгөөнийг бүжигтээ шингээсэн байдаг.

Read More