Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Монгол ардын бий биелгээ
Язгуур урлаг

Монгол ардын бий биелгээ

Урлаг Урлаг13/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
59854054522012-04-13-16-16[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 
Монгол ардын бий биелэг

Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Халх бүжиглэлийн ерөнхий төрх нь дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх гэсэн олон хэлбэртэй. Мөн хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, сэнсэрч эргэх, хуульж эргэх гэсэн үсрэлтүүдтэй. Намируулах, үелзэх, дэвэх гэсэн гарын хөдөлгөөнүүдтэй байдаг бол бий биелэгийн хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялага, цацал, задгай хаялага, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд гол бүтцийг нь бүрдүүлдэг. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болдог.

Дөрвөдүүд бүжгийг “бий” бүжиглэхийг “бийлэх” хэмээн нэрлэнэ.Бийг хуурын тусгай аялгуунд бийлдэг.Дөрвөдийн бийлгээ нь жижиг зайд бүжиглэдгээрээ бусад бүжигээс онцлог.Тэд бийлэхдээ ганц ганцаараа цувж босч бийлдэг.Дөрвөдийг голдуу хавар , зун , намарт айлууд бөөнөөрөө  буух  үед нэг нэгнийдээ цугларч биелдэг, биелэхдээ эрэгтэй, эмэгтэйгүй гараа далдалж дээлийн буулгасан нударгыг дотогш нь атгаж, эрэгтэйчүүд тайван байдлын бэлгэдэж хутгаа буулган бүжиглэдэг ёстой байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026
Язгуур урлаг Урлаг

Дэжидийн Оюунжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026
Язгуур урлаг Урлаг

ФОТО: “Монголын сайхан орон” тоглолтоос

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.