Зохиогч: Урлаг
Урин дулаан болж хэн хүнгүй сэтгэл тэнэгэр алхах сайхан цаг наашилжээ. Өөртөө итгэлтэйгээр эрч хүчтэй алхалж явна гэдэг эрүүл хүний шинж. Гэвч илүүдэл жин таныг зовоогоод байна уу? Тэгвэл та удахгүй илүүдэл жиндээ баяртай гэж хэлэх болж дээ. Учир нь сүүлийн үед сошиал ертөнцөөр “Өөх худалдаж авна “ гэсэн сонирхолтой нэртэй жин хасах тэмцээнийг Голден жим фитнес клубээс зохион байгуулах гэж байна. Бид энэ сонирхолтой нэртэй тэмцээний талаар Голден жим фитнес клубын захирал Ц.Баянмөнхөөс асууж тодруулсан юм.
Аргын тооллын 3 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 6, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
“Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр гарчээ. Үүнийг уншигч танаа танилцуулья. 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдана
Дуучин А.Хишигдалай экс хайртайгаа хамт оролцсон “Тарагтай боов” нэвтрүүлэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол энэ сарын 24-ны өдөр төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр Данзанваанчигийн Ухнаа “Монгол Улсын Ардын жүжигчин цол”-оор энгэрээ мялаажээ. Монгол Улсын соёл, урлагийн салбарт бүтэн жарны турш зүтгэж, олон шилдэг бүтээл туурвин сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчлах, ардын авьяастан, залуу уран бүтээлчдийг тодруулах, дэмжих үйлсэд он удаан жил онцгой гавьяа байгуулан ажиллаж ирснийг нь үнэлж ийнхүү шагнажээ.
Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт 3-р сарын 08-нд 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна.
