“Тунгалаг тамиp” киноны Итгэлт баяны дүрээрээ Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн Монгол улсын Ардын жүжигчин А.Очирбат таалал төгслөө. Тэрээр 1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр хэмээх газар малчин ардын хүү болон төрсөн.
Зохиогч: Урлаг
Нүд баясаж чих дэлдийлгэх Март 8-ны гайхамшигт үдэш айсуй. Крокусийн урилгаар Монголд анх удаа тоглох Joy хамтлагийн тоглолт эхлэхэд цөөхөн хоног үлдсэн байна шүү. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийслэл хотод олон үзвэр, үйлчилгээ байгаагийн нэг нь 80,90-ээд оны диско хөтөлбөрийн үргэлжлэл, Европын алдарт Joy хамтлагтай хамт “Шар айраг” хамтлагийн “Smokie” ковер тоглолт болох нь. Тиймээс та баярын өдрөө хэрхэн тэмдэглэхээ шийдээгүй байгаа бол “нэг сумаар хоёр туулай буудах” Крокусийн үдшийг сонгоорой гэж зөвлөе. Мөн энэ үдэш 80, 90-ээд оны буффет дэлгүүр ажиллаж шагшуур, улаан ус, беломор тамхи, хүлхдэг чихэр зэрэг ховрын бараа худалдаанд гарна гэсэн шүү.
Дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж, чамгүй амжилттай яваа найруулагчдын нэг нь яах аргагүй Д.Галбаяр. Тэгвэл “Миний нууц” киноны нээлтийн ёслол дээр нэгэн онцгой үйл явдал болсон байна. Тодруулбал, найруулагч эр кино урлагийн салбарт 13 жил хүчин зүтгэсэн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, МУСТА хэмээх эрхэм цолыг хүртжээ.
Урин дулаан болж хэн хүнгүй сэтгэл тэнэгэр алхах сайхан цаг наашилжээ. Өөртөө итгэлтэйгээр эрч хүчтэй алхалж явна гэдэг эрүүл хүний шинж. Гэвч илүүдэл жин таныг зовоогоод байна уу? Тэгвэл та удахгүй илүүдэл жиндээ баяртай гэж хэлэх болж дээ. Учир нь сүүлийн үед сошиал ертөнцөөр “Өөх худалдаж авна “ гэсэн сонирхолтой нэртэй жин хасах тэмцээнийг Голден жим фитнес клубээс зохион байгуулах гэж байна. Бид энэ сонирхолтой нэртэй тэмцээний талаар Голден жим фитнес клубын захирал Ц.Баянмөнхөөс асууж тодруулсан юм.
Аргын тооллын 3 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 6, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
“Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр гарчээ. Үүнийг уншигч танаа танилцуулья. 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдана