Зохиогч: Урлаг

“Ээгий” косметиксийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, алтан медаль авч, дэлхийн аварга болжээ. Мөн тэрбээр Үндэсний шилдэг трэйнер цомын эзэн болсон юм.

Read More

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2020” наадмын бүртгэл өнөөдөр (2021.01.11) эхэллээ. Тус наадам нь энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдах юм. Энэхүү наадмыг анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан түүхтэй. Ууган наадмын яруу найргийн том хэмжээний бүтээлд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Нямсүрэн нар тус тус түрүүлж, “Алтан өд”-ийн эзэн болж байв.

Read More

Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байдагтай адил надад ч гэсэн хүүхэд наснаасаа мөрөөдөж байсан нэг зүйл байсан. Тэр нь бол үргэлж мэдрэмж хөглөссөөр ирсэн хөгжим юм. Амьдралын ямар ч цаг үед хамгийн их өндөр мэдрэмж өгч байсан зүйл бол мөн л хөгжим. Хүнийг илүү өөрийнхөө дотортойгоо ойртох, өөрийнхөө ертөнцөөр бусдыг аялуулах нийгэмд, дуу хоолой болох учраас урлагт хөл тавьсан даа.

Read More

Ховдоор дүүрэн садантай”… хэмээн өмнөтгөл бичиж өгснийхөө дараа Б.Лхагвасүрэн ах маань инээж суусан сан. Ухаант мэргэдийнхээ сургаал гэрээсийг даган бид амьдарсаар л байна. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд олон ч газраар явлаа, сайн мууг ч тууллаа. Энэ зуурт бичсэн шүлгүүдээ шигшиж шинэ номоо ихэд хичээн хэвлүүллээ. Номыг маань уран зохиолын бас нэгэн их хүн, Д.Галбаатар доктор ариутган шүүлээ.

Read More

Түүхэн тодорхой цаг үед байгалийн чулууг засч янзлан хүний биеийн төрх гарган сийлсэн бүх төрлийн хөшөө дурсгалыг хүн чулуун хөшөө хэмээн нэрлэдэг. Хүн чулуун хөшөөнөөс тухайн хүмүүсийн хувцас өмсгөл, хэрэглэж байсан багаж зэвсэг, дүр төрх, шүтлэг бишрэл зэрэг олон төрлийн мэдээллийг авч болдог бөгөөд бүтээгдсэн түүхэн цаг хугацаанаас хамааран өөр өөрийн онцлогтой байдаг байна. Одоогоор мэдэгдэж буй хамгийн эрт цаг үед холбогдох хүн чулуун хөшөө нь Ховд аймгийн Булган сумын нутаг Ягшийн хөдөө хэмээх газраас олдсон Хэмцэгийн соёлд хамаарах хүн чулуун хөшөө юм. Энэ хөшөөг 2003 онд Монгол-Оросын хамарсан судалгааны баг илрүүлжээ. Хэмцэгийн соёлыг бүтээгч ард түмэн Түрүү хүрэл буюу НТӨ2500-2000 оны үед Алтайн бүс нутагт оршиж байв.

Read More

Сүүлийн 30 орчим жилд хамгийн их хувьчлал, хулгай, дээрэм тонуулд өртсөн салбар бол соёлын салбар. Үлдсэн юм ер нь бараг үгүй болсон байлаа. Байгаа юм гэвэл, хэдэн театр, музейг хэлэх байх. Тэдний эргэн тойрны газрыг бараг бүгдийг авчихсан, зарчихсан байсан. Тиймээс дэд бүтцээ сайжруулах ёстойг ойлгосон. 2021 он бол их соёлын салбарын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Энэ жил Чингис хаан хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилга, Соёлын өвийн төв гурав ашиглалтад орно.

Read More

Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан МУИС-ийн багш, оюутнууд 800 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг виртуал орчинд бүтээсэн нь өчигдрөөс /2020.12.30/ олны хүртээл болж эхэллээ. Энэхүү төслийг МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр санаачлан оюутнуудынхаа хамтаар жил гаруйн хугацаанд ажилласнаар виртуал бүтсэн байна.

Read More