Зохиогч: Урлаг

“Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг Соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна.

Read More

Хойд Европын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт Монголын хоёр уран сайхны кино шалгарч, шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Их Британи улсын Лондон хотноо ирэх гуравдугаар сарын 20-ноос 27-ны өдрүүдэд болох олон улсын наадамд Б.Отгонзориг найруулагчийн “Эмэгтэй” кино, Э. Ган-Очир найруулагчийн “Дурсаж яваарай” бүтээлүүд албан ёсоор шагналт хэсэгт өрсөлдөх юм байна.

Read More

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, байнгын хорооны ажлын алба, ажлын дэд хэсгийн гишүүдийн хамтаар киноны салбарын хүний нөөцийг бэлтгэх бодлого үйл ажиллагаа, кино үйлдвэрлэгч болон кино түгээгчийн талаарх нөхцөл байдалтай өнөөдөр танилцлаа.

Read More

Энэ сарын 20-21 өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо зохиогдсон Курт Маасын Жазз хөгжмийн олон улсын уралдаанд Монголын залуу хөгжимчид болох Э.Шүтээн тэргүүн байр, Ц.Мөнгөнтовч дэд байрыг тус тус эзэлжээ.

Read More