Зохиогч: Урлаг
Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Баярын мишээл” хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг.
элхийн дэвжээнд гарсан Монголын цорын ганц рок хамтлаг “The Hu” энэ жил ч урагш тэмүүлэн давхисаар байлаа. Цар тахал тэднийг дэлхий тойрох аялан тоглолтын үеэр нь Австралид гацаасан ч манай уран бүтээлчид ажилласаар, хөдөлмөрлөсөөр л байсан.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны шагналт гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээлийг NHK телевиз инстаграм хуудсандаа байршуулжээ.
АНУ-ын үзэгчид Netflix Жонни Деппийн тоглосон кинонуудыг платформ дээрээсээ устгаж байгаад ихээр бухимдах болжээ. Жонни Депп энэ жил The Sun сонины эсрэг үүсгэсэн заргаа авч чадалгүй шүүх хуралд ялагдаж, “Эхнэрээ зоддог” хэмээх нэр зүүснээс зарим кино компани, студиуд түүнээс зайгаа барьж, кинондоо тоглуулахаас татгалзаж эхэлсэн билээ.
Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож байгаатай холбогдуулан Соёлын яамнаас 2020 оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд “Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх” уралдааныг дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлан зохион байгууллаа.
Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбатад туслах зорилгоор “Хурд” хамтлагийнхан “Алтан пянз, Хурд гитараа дуудлага худалдаанд оруулснаар 12,5 сая төгрөг “босгон” хагалгааных нь зардалд зориулан хандив өргөжээ. Сэтгэлийн хандиваа өнөөдөр охинд нь гардуулжээ.
Зөвхөн манай улсад гэхэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөл хорионы хугацаанд интернет ашигласан байдал энгийн үеийнхээс 2 ДАХИН нэмэгджээ.
“Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч, хөгжим, ая зохиогч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэжээ. Түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг рок попын уран бүтээлчид хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-нд “UB Palace”-ын концертын их танхимд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.
