Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-иас Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын захирлын (Veterinary diagnostic laboratory (vetlab) network coordination meeting with directors of African and Asian veterinary laboratories) хурлыг Австри Улсын Вена (UN building) хотноо зохион байгууллаа. Хурлаар орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, аргазүйг нэвтрүүлэх замаар үндэсний хэмжээний лабораторуудын оношилгооны чадавхийг бэхжүүлэх, өвчнийг эрт илрүүлэх тандалтын системийг нэвтрүүлэх, бэлэн байдлыг хангах, лабораторийн эрт оношилгооны үр дүнд суурилан сүүлийн жилүүдэд мал, амьтан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж буй, болзошгүй шинэ болон сэргэж буй зооноз, гоц халдварт өвчнөөс улс орныг хамгаалах, нийгэм эдийн засгийн хохирлоос урьдчилан…
Зохиогч: Урлаг
Шинэ хөдөө төслийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран Орхон аймгийн нийт адуун сүргээс үржлийн насны азарга, гүүнд адууны нийлүүлгийн өвчний шинжилгээг хийж тархалтыг хэмжих буюу халдварлалтын түвшинг тогтоох, шинжилгээ, судалгааны ажлыг амжилттай зохион байгууллаа. Тандалт шинжилгээг адуун сүрэг буюу үржлийн адуунаас (хээлтэгч, хээлтүүлэгч) цусны дээж авах ажлыг 179 өрхийн 5500 адуу хамруулахаар төлөвлөж, Орхон аймгийн газар нутаг, хил залгаа Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ аймгийн тодорхой бүсийн адуун сүргээс дээж авч судалгаанд 5 аймгийн 17 сумын 202 өрхийн 5474 адуу хамрагдсан. Үзлэгээр судалгаанд хамрагдсан адуун сүрэгт адууны нийлүүлгийн өвчний ил шинж тэмдэг илрээгүй ч, нууц халдварын үед малын эмч, малчид,…
Мал эмнэлгийн лаборатори нь дараах үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд Мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй хордлогот өвчнийг илрүүлэх, тандах, оношлох, онош баталгаажуулах Экспорт, импортын мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, тэжээлд мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаа гаргах Мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэх, сүлжээ лабораторийг мэргэжлийн арга зүй, мэдээллээр хангах, малын эмч, лабораторийн шинжлэгч эмч нарыг нарийн мэргэшлээр сурган дадлагажуулах Улсын хэмжээнд Мал эмнэлгийн чиглэлээр 25 (төрийн) лаборатори үйл ажиллагаа явуулж, түүнээс 16 MNS ISO/IEC 17025:2018 итгэмжлэлтэй байна. Энэхүү итгэмжлэл нь байгууллагуудын чадавх, бие даасан, хараат бус байдал, хэрэглэгч өөрийн…
Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтын судалгаанд эрсдэл бүхий төв болон зүүн бүсийн 14 аймаг, нийслэлийн 2362 малчин өрхийг хамруулан ажиллаа. Эдгээр 14 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон холбогдох сум, дүүрэг, тасгийн мэргэжилтэн, албан хаагчдад тандалт судалгааны тайланг танилцуулж, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө хамтран ажиллаж байна.
Evandis Entertainment энэ зуны хамгийн супер тоглолтыг монголчууддаа толиллуулах гэж байна. Энэхүү супер тоглолтод Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain тэргүүтэй дэлхийн одод оролцох бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 15-нд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана. Энэ хүрээнд тоглолтын тасалбарууд шил дараалан худалдаанд гарч байна. Энэ удаад найзуудаараа болон хосоороо үзэх үзэгчдэд зориулсан Super Couple тасалбар өнөөдөр худалдаанд гарч байна. Super Couple тасалбар нь 300,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 500 ширхэг борлуулагдана. Тасалбарын үндсэн үнэ 200,000 төгрөг бөгөөд найзуудаараа, хосоороо ирэх фенүүдэд зориулан хоёр тасалбарыг 300,000 төгрөгт авах боломжийг 500 хосод олгож байгаа аж. Харин энгийн тасалбар, VIP болон VVIP тасалбарууд 2024…
БНСУ-ын А зэрэглэлийн олны танил, дуучин, жүжигчин Rain тэргүүтэй уран бүтээлчид болон Монгол уран бүтээлчдийн хамтарсан “Super Concert” тоглолт Буянт-ухаа нисэх онгоцны буудалд 2024 оны есдүгээр сарын 15-нд зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолтын “VIP” болон “VVIP” тасалбар худалдаанд гарлаа. Түүнчлэн хосын, шүтэн бишрэгчдийн, энгийн тасалбарууд мөн адил худалдаалагдаж байна. Тодруулбал, Хосын тасалбар – 300,000 Шүтэн бишрэгчдийн тасалбар – 500,000 Энгийн тасалбар – 200,000 VIP тасалбар – 1,000,000 VVIP тасалбар – 2,000,000 төгрөгөөр https://shoppy.mn/Rain -р худалдаалагдаж байна.
Хайртай дотны хүнтэйгээ Rain_비&정지훈-ий “Super Concert”-д ирэх үзэгчдээ зориулсан хөнгөлттэй үнийн дүнтэй хосын тасалбар ердөө 2,500 ширхэг үлдлээ. Амжиж тасалбараа захиалаарай. Тасалбар: https://shoppy.mn/Rain Тоглолтод жүжигчин, дуучин Rain-ээс тэргүүтэй дэлхийн супер одууд цуглаж тайзыг доргиож, гал ассан тоглолтыг толилуулах болно. Тун удахгүй зочин уран бүтээлчдийн мэдээллийг зарлах тул бидэнтэй хамт байгаарай. Ерөнхий зохион байгуулагч: Evandis Entertainment Байршил: Буянт-Ухаа Нисэх Онгоцны Буудалд Цаг: 2024 оны 9-р сарын 15-нд
Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод…
Evandis Entertainment энэ зуны хамгийн супер тоглолтыг монголчууддаа толиллуулах гэж байна. Энэхүү супер тоглолтод Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain тэргүүтэй дэлхийн одод оролцох бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 15-нд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана. Энэ хүрээнд тоглолтын тасалбарууд шил дараалан худалдаанд гарч байна. Энэ удаад найзуудаараа болон хосоороо үзэх үзэгчдэд зориулсан Super Couple тасалбар өнөөдөр худалдаанд гарч байна. Super Couple тасалбар нь 300,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 500 ширхэг борлуулагдана. Тасалбарын үндсэн үнэ 200,000 төгрөг бөгөөд найзуудаараа, хосоороо ирэх фенүүдэд зориулан хоёр тасалбарыг 300,000 төгрөгт авах боломжийг 500 хосод олгож байгаа аж. Харин энгийн тасалбар, VIP болон VVIP тасалбарууд 2024…
Мал эмнэлгийн ерөнхий газар МААЭЗЭН төсөлтэй хамтран Мал, амьтны гоц халдварт өвчний болзошгүй тохиолдол илэрсэн үед сумын мал эмнэлгийн тасгийн албан хаагчид хэрхэн хууль, дүрэм, заавруудыг дагаж мөрдөж буйг тодорхойлох, цаашид үйл ажиллагаандаа анхаарч, сайжруулах зорилгоор үзүүлэх дадлага, сургалтын Хэнтий аймагт энэ сарын 7-9-ны хооронд зохион байгуулж байна. Үзүүлэх дадлага сургалтад Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Төв, Говь сүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын холбогдох нийт 70 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалтыг малчин өрхтэй хамтран зохион байгуулах бөгөөд дуудлага, үзлэг, дээж авах, асуумж, мэдээлэл цуглуулах, тандалт, лабораторийн шинжилгээ, дэгдэлтийн судалгаа, хорио цээр, шилжилт хөдөлгөөн гэсэн 3 бүлэг ажиллагаатай явуулж эцэст нь…