“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулна. Тэднийг Их Британийн алдарт The Guardian сэтгүүлд “Дэлхийн хөгжмийн ертөнц дэх шинэ үзэгдэл” хэмээн тодорхойлсон байдаг. Дэлхий дахины, тэр дундаа европын орны хөгжим сонирхогчдын ой тойнд багтамгүй аялгуугаараа өөрсдийн өв соёлоо таниулж байгаа тэд тоглолтоо ирэх сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын “Hit Park”-д хийхээр товложээ. Энэхүү тоглолтын Ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн ажиллах бол Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар ажиллахаар болжээ. Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолтуудыг…
Зохиогч: Урлаг
Монгол улсад Улсын бүртгэлд эм, тэжээлийн нэмэлт бүртгүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2017 оны А-49 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлд малын эм, эмийн түүхий эд бүртгэх, түргэвчилсэн журмаар бүртгэх, хугацаа төлбөр тогтоох, зарцуулах журам”, мөн 2019 оны А-456 дугаар тушаалын батлагдсан “Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах эгүүлэн татах журам” өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус журамд заасны дагуу эм, тэжээлийн нэмэлт үйлдвэрлэгч нь: • Үйлдвэрлэлийн зохистой дадал (GМР), олон улсын (IS0:9001, IS0:22000) болон тухайн орны ижил төрлийн стандартын шаардлагад нийцсэнийг нотлох гэрчилгээтэй байх • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь тухайн улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж, дотоодын болон олон…
“Арван жил үерхсэн Ариухан дурсамжаа мөнхөлж Амьдралд хэзээ ч салахгүй Анд найзууд болохсон”… энэхүү дууг сонсож байгаагүй сонсогч гэжүгүй биз ээ. Бүхий л хүмүүнд сурагч насны нандин дурсамж гэж бий. Бид тэрхүү дурсамжаа сэтгэлдээ мөнхлөн, жигүүрээ дэлгэн амьдралд хөл тавьдаг. Энэхүү гэгээн мөчүүдийг гэгэлзүүлэн санагдуулсан “10 жилийн дурсамж” дууг дуучин Хүрэлээ албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй шинэчлэн дуулжээ. Тэрбээр “Эгшиглэнт дуугаа дуулах эрхийг нь олгосон эрхэм Г.Жаргалсайхан /МУГЖ/ Том Жагаа болон Цацаа ах нартаа болон ангийн андууддаа баярлалаа” хэмээгээд шинэхэн клипээ цацлаа. Сурагчийн тухай дууны элч дуучин Хүрэлээ “Сурагч насны дурсамж 2” цомгоо ирэх хавар гарахаар хөдөлмөрлөж яваа гэнэ шүү. Дашрамд сонирхуулахад, МУГЖ, Хөгжмийн…
Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хөгжмийн гүйцэтгэх продюсерээр Монгол улсын соёлын элч Б.Нарандэлгэр буюу BEATBOX RAY ажиллана. Түүнтэй баяр наадмын бэлтгэл хэрхэн өрнөж байгаа талаар цөөн хором ярилцлаа. -Монгол түмний их баяр наадам болох өдөр тун ойртож байна. Энэ жилийн үндэсний их баяр наадмын илэрхийлэл болон утга агуулга юуг өгүүлэх вэ? -Дэлхий анх үүссэн цагаас өнөөдрийн Монголын түүхийг харуулахаар наадмын баг ажиллаж байна. Онцлох зүйл нь юу вэ гэвэл байгалийн авиа зүй, хүн байгалийн шүтэлцээг харуулсан, дэлхийн үүсэл хөгжил цаашлаад өвөг дээдсийн минь бидэнд үлдээсэн түүхийн улбааг, цагийн хүрдийг харуулах юм. Миний хувьд хөгжмийн гүйцэтгэх продюсерээр ажиллаж байгаагийн хувьд хэд…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадам өнөөдөр 19:40 цагт жанжин Д.Сүхбаатартын талбайд албан ёсны нээлтээ хийх гэж байна. Харин 11:40 цагт энэхүү наадамд оролцож байгаа Азийн хотуудын оролцогчдын парад болно. Энэ жилийн “Asian folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын хувьд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг арван орны 170 уран бүтээлч оролцож, гурван өдрийн турш төв талбайд өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм. Та бүхэнд хөтөлбөрийг танилцуулж байна. Төв талбайд гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд гэр бүлээрээ, хамт олноороо,…
Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-аас Мал эмнэлгийн нэгдсэн систем (МЭНС)-ийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах үүднээс Мэдээллийн технологи, Мэдээллийн аюулгүй байдлын аудитыг тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж 2024 оны 6-р сарын 5-нд дуусгасан байна. Тус аудитын дүгнэлтийн хүрээнд нэмэлт сайжруулалт, хөгжүүлэлтийн төлөвлөгөө гарган, системийн шинэчлэлийн ажил хийгдэж буй бөгөөд 2024 оны 6-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт системийн шинэчлэл хийж гүйцэтгэлээ. Энэхүү техникийн шинэчлэлийг хийсэн цагаас төлбөрийн холбогдолтой доголдол дахин үүсэхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль нь жилд дунджаар 170-200 элсэгч хүлээн авч, үйлдвэрлэлд 130-160 боловсон хүчин бэлтгэдэг ба 2024 онд 78 дахь удаагийн төгсөлтөө амжилттай зохион байгууллаа. Төгсөгч нь Монгол улсын хэмжээнд мал эмнэлгийн ажил, үйлчилгээг хууль, эрх зүйн хүрээнд төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадвар, дадал бүхий цогц чадамжийг эзэмшсэн байх ба сүүлийн жилүүдэд Мал эмнэлгийн сургууль нь төгсөгчийн энэхүү чадамжийг гардан гүйцэтгэлээр үнэлэн төгсгөж буй нь хөтөлбөрийн оролцогч талуудын талархалыг хүлээгээд байгаа юм.
МЭЕГ нь 2024 онд “Шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хөтөлбөр”-ийг боловсруулж Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-д илгээж батлуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа болон ДМАЭМБ-ын Мал амьтны өвчний Шинжлэх ухааны комиссын ерөнхийлөгч, доктор Кристобал Зепеда (Dr Cristóbal Zepeda) нар холбогдох төлөөлөгчдийн хамт албан ёсны уулзалт хийв. Уулзалтын зорилго нь Монгол улсад шүлхий өвчинтэй тэмцэхээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгөх, харилцан санал солилцох, тус өвчний албан ёсны хөтөлбөрийг боловсруулахад ДМАЭМБ-ын зүгээс зөвлөгөө авах байлаа. Уулзалтын төгсгөлд доктор Кристобал Зепеда нь Монгол улсын шүлхий өвчинтэй тэмцэх ажилд гарч байгаа ахиц дэвшлийг онцлон тэмдэглэж…
“INTERNATIONAL AWARDS 2024” Олон улсын Мисс, Модел, Дизайнер, Артист шалгаруулах тэмцээн, шагнал гардуулах ёслол ирэх долдугаар сарын 06-нд болно. Энэхүү тэмцээний анхан шатны сонгон шалгаруулалт энэ сарын 06-нд 12:00 цагаас БОГД ХААН ордон музейд зохион байгуулагдах аж. Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монголын болон олон улсын мисс, модел, дизайнер, артист, уран бүтээлчид нэгэн тайзнаа хамтдаа шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм. Монгол улсаа олон улсад сурталчилах, олон улсын анхаарлыг урлаг соёл, олны танил инфлүзерүүдээр дамжуулан татах. Монголд зочлох жуулчдын тоог бодитоор нэмэгдүүлэхэд тус тэмцээний зорилго оршиж буй. Ерөнхий зохион байгуулагч: Мисс Монголиа Холбоо /20-н жилийн ой тохиож байгаа/ Miss Mongolia Association Принцесс Монголиан…
Монгол улсаас Франц улсад суугаа Элчин Сайд У.Нямхүү, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа болон бусад төлөөлөгчид ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа (Monique Eloit), тус байгууллагын Шинжлэх ухааны газрын дарга Григоры Торрес (Gregorio Torres), Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Хиропуми Кугита (Hirofumi Kugita) нартай уулзаж 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа (Monique Eloit) манай улсын идэвхтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, Монгол улсын мал эмнэлгийн алба олон улсын жишигт нийцэж үйл ажиллагаа явуулж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, бүсчлэл, олон улсын худалдааг аюулгүй…