Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка-JICA) болон Шинжлэх ухаан, технологийн агентлагийн (JST) санхүүжилттэй “Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгаа” олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны (SATREPS) төслийг Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй хамтран 2025 оноос хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд Эдийн засаг хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, Японы Жайка олон улсын байгууллагын ахлах шинжээч Кирино Юми, мэргэжилтэн Терасава Акико, хөндлөнгийн шинжээч Хигашино Хидаки, Обихиро…
Зохиогч: Урлаг
Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, сүү, цагаан идээний чанар, аюулгүй байдал, мал эмнэлгийн гэрчилгээ, бүтээгдэхүүн шинжилгээний баталгаажилтад Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран хяналт шалгалтыг явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 аймгийн 71 сумын 91 голомтод 401 өрхийн нийт 11951 толгой мал өвчилж, голомтын хорио цээрийн дэглэм бүрэн цуцлагдаж тус өвчнөөр тайван байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX дахь удаагийн тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт ордонд маргааш буюу есдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар боллоо. НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь хүүхэд, өсвөр үе, залуучууд, иргэдийг бүжгийн спортоор дамжуулан төлөвшүүлэх, гоо зүйн мэдлэг олгох, хамт олонч байдал, багаар ажиллах болон тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн энэхүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубын тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX тэмцээн” “Буянт-Ухаа” спорт ордонд 2024 оны 9 дүгээр сарын 20-нд болох гэж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах ХХ тэмцээн”-ийг Дэлхийн Бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгчид манай орны шүүгчидтэй хамтран шүүх юм. Та бүхэнд олон улсыншүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгч, БНХАУ-ын улсын шүүгч Марко Лю: Марко Лю нь БНХАУ-ын “Beijing Dance…
ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ-уудын салбарын улсын ерөнхий байцаагчын “Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ОНӨААТҮГ Хангамжийн газар 3, ерөнхий боловсролын сургууль 26, цэцэрлэг 21 нийт 50 боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд холбогдох хяналтын улсын байцаагч нартай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Шалгалтын явцад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөгний 1, тахианы махны 1, хонины мах 2, үхрийн махны 5, аарцны 1, сүүний…
Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 12 суманд бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ. Идэвхгүй тандалт судалгаагаар 106 малчин өрхөөс асуумж судалгаа авч, үзлэг хийн бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй 41 малчин өрхийн бог малаас цусны дээжийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүллээ. Идэвхгүй тандалтыг хийсэнээр мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний болзошгүй халдварыг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудын ажлын уялдааг хангуулахад чиглэгдэх юм.
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Монгол улсад Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөр (GHSA)-ийг 2025 оноос хэрэгжүүлэхээр 1,5 сая ам долларын санхүүжилт баталсан. Уг төслийн Ази болон Монгол улсад хэрэгжүүлэх төслийн багийн удирдлагын газрын дэд дарга Трэйси Хаври, хөтөлбөрийг олон улсад амжилттай хэрэгжүүлж буй ЭПИК төслийн хөтөлбөрийн захирал Сандип Мехарвал, зөвлөх Яссар Санад зэрэг төлөөлөгчдийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо. Энэхүү хөтөлбөр дэлхийн 50 гаруй улс оронд амжилттай хэрэгжиж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын хэрэгжилтийн хүрээнд Баянхонгор аймагт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа MNS5368:2018 стандартын хэрэгжилтийн үзлэгийг зохион байгуулж байна. Стандартын хэрэгжилтийн үзлэгийг МЭЕГ болон аймгийн МЭГ-аас томилогдсон ажлын хэсгүүд МЭҮН-ийн үйл ажиллагаа, өгөгдсөн шалгуур үзүүлэлтийг дагуу дүгнэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг таниулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 51 МЭҮН тус нэгдсэн арга хэмжээнд хамрагдахаас одоогийн байдлаар 29,4 хувийг хамрууллаа.
БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, НҮБ-ын ХХААБ-ын байгууллагын Бруцеллёз өвчний лавлагаа лабораторийн захирал, профессор Дин Жиа Бө, лабораторийн судлаач, профессор Жан Хүй, доктор Жан Гуан Жи нар УМЭАЦТЛ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр тус лаборатори төдийгүй 21 аймаг, нийслэлийн хэмжээнд зооноз өвчний оношилгооны арга зүй, технологийг шинэчлэн сайжруулах, эрт үеийн найдвартай оношилгоог нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх нэн шаардлагатай байгааг чухалчилан дурдаж, цаашид хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны багийнхан тус лабораторийн Халдварт, паразиттах өвчний оношилгоо тандалтын лабораторид Нано технологит суурилсан зооноз өвчин үүсгэгчийг богино…