Зохиогч: Урлаг

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод…

Read More

Evandis Entertainment энэ зуны хамгийн супер тоглолтыг монголчууддаа толиллуулах гэж байна. Энэхүү супер тоглолтод Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain тэргүүтэй дэлхийн одод оролцох бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 15-нд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана. Энэ хүрээнд тоглолтын тасалбарууд шил дараалан худалдаанд гарч байна. Энэ удаад найзуудаараа болон хосоороо үзэх үзэгчдэд зориулсан Super Couple тасалбар өнөөдөр худалдаанд гарч байна. Super Couple тасалбар нь 300,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 500 ширхэг борлуулагдана. Тасалбарын үндсэн үнэ 200,000 төгрөг бөгөөд найзуудаараа, хосоороо ирэх фенүүдэд зориулан хоёр тасалбарыг 300,000 төгрөгт авах боломжийг 500 хосод олгож байгаа аж. Харин энгийн тасалбар, VIP болон VVIP тасалбарууд 2024…

Read More

Мал эмнэлгийн ерөнхий газар МААЭЗЭН төсөлтэй хамтран Мал, амьтны гоц халдварт өвчний болзошгүй тохиолдол илэрсэн үед сумын мал эмнэлгийн тасгийн албан хаагчид хэрхэн хууль, дүрэм, заавруудыг дагаж мөрдөж буйг тодорхойлох, цаашид үйл ажиллагаандаа анхаарч, сайжруулах зорилгоор үзүүлэх дадлага, сургалтын Хэнтий аймагт энэ сарын 7-9-ны хооронд зохион байгуулж байна. Үзүүлэх дадлага сургалтад Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Төв, Говь сүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын холбогдох нийт 70 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалтыг малчин өрхтэй хамтран зохион байгуулах бөгөөд дуудлага, үзлэг, дээж авах, асуумж, мэдээлэл цуглуулах, тандалт, лабораторийн шинжилгээ, дэгдэлтийн судалгаа, хорио цээр, шилжилт хөдөлгөөн гэсэн 3 бүлэг ажиллагаатай явуулж эцэст нь…

Read More

RAIN-ий фенүүддээ зориулсан эхний 3000 тасалбар зарагдаж дууслаа. Тун удахгүй Super Couple, Super Fan, VIP… тасалбарууд зарагдаж эхэлнэ. Энэ зуны хамгийн “Супер тоглолт”-ыг Evandis entertainment зохион байгуулна. Супер тоглолтод Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain тэргүүтэй дэлхийн одод Улаанбаатар хотноо тоглолтоо толиулах гэж байна.  Location : Буянт-Ухаа Нисэх Онгоцны Буудалд  Time : 2024 оны 9-р сарын 15-нд  Тicket : https://shoppy.mn/Rain

Read More

​​​​​​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн айлчлалын хүрээнд Мал эмнэлгийн салбартай туршлагаа солилцох, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний хүрээнд БНУУ-ын Мал Эмнэлэг, Мал Аж Ахуйн Үндэсний Хөгжлийн Хорооны дарга Бахром Норкобилов болон албаны төлөөлөгчдийн хамтаар манай улсад ажиллаж байна. Монгол улсаас БНУУ-руу амьд, хонь ямаа экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний нөхцлийг харилцан тохиролцож баталгаажуулах, экспортлох амьд, хонь, ямааны үүлдэр омог, мал нийлүүлэх боломжтой аймаг сум, хорио цээрийн хашаа, газар байршилыг тогтоох хорио цээр, хил гаалийн асуудлыг судлаж танилцлаа. Мөн 2 орны ерөнхий малын эмч нар олон…

Read More

Мал, амьтны галзуу өвчин нь бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн системийг гэмтээгч вирусаар үүсгэгддэг, цочмог, зооноз өвчин (мал, амьтнаас хүнд халдварладаг) юм. Өвчний гол эх үүсвэр нохой, чоно, үнэг, хярс гэх мэт бөгөөд үхлийн аюулт өндөр эрсдэлтэй дэлхий нийтээрээ тус өвчнийг устгах нь чухал ач холбогдолтой. ГАЛЗУУ өвчин нь жилд ойролцоогоор 59,000 хүний нас баралтын шалтгаан болж байна. Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагаас галзуу өвчнөөс сэргийлэх, өвчний эрсдэлийг бууруулахын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ), Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ) хамтран “Ази Номхон далайн орнуудын галзуу өвчний уулзалт” сэдэвт уулзалтыг Тайланд улсын…

Read More

Тун удахгүй “Парис-2024” зуны олимпын наадам тун удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд манай улсын баг тамирчид эхнээсээ олимпийн хотхоныг зорьж байгаа.  Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар. Олимпын наадамд эрхээ хүртэж өрсөлдөнө гэдэг тамирчин хүн бүрийн мөрөөдөл, зорилго. Өмнөх удаагийн буюу 2020 оны Токиогийн олимпийн наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзан “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргаж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад энэ уламжлалаа үргэлжлүүлэн  олимпийн…

Read More

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний “Нар Сар” тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна. Тэднийг Их Британийн алдарт The Guardian сэтгүүлд “Дэлхийн хөгжмийн ертөнц дэх шинэ үзэгдэл” хэмээн тодорхойлсон байдаг. Дэлхий дахины, тэр дундаа европын орны хөгжим сонирхогчдын ой тойнд багтамгүй аялгуугаараа өөрсдийн өв соёлоо таниулж байгаа тэд тоглолтоо ирэх сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын “Hit Park”-д хийхээр товложээ. Дэлхий дахинаа Монголын урлаг хэр түвшинд хөгжсөн болохыг харуулж, өв соёл, язгуур урлагаараа омогших “НАР САР” тоглолт болоход ердөө хоёрхон хоног үлджээ. Хамтлаг байгуулагдснаас хойш…

Read More

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг явуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр уулзалт хэлэлцүүлэг хийж ажиллах санамж бичгийг байгууллаа. Монгол улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөл БНУУ-ын төлөөлөлтэй Франц улсын Парис хотноо болсон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий чуулганы үеэр уулзаж хоёр улсын хооронд өлөн гэдэс экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загвар, нөхцөл шаардлагыг эцэслэн тохиролцсон. Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө БНУУ-ын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хороо болон хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөл…

Read More

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг анх удаагаа эх орондоо тоглолтоо хийхээр болсноо дуулгасан юм.  Тэд тус тоглолтынхоо талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхээр маргааш хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдлээ. Дэлхий дахины, тэр дундаа европын орны хөгжим сонирхогчдын ой тойнд багтамгүй аялгуугаараа өөрсдийн өв соёлоо таниулж байгаа тэд тоглолтоо ирэх долдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын “Hit Park”-д хийхээр товложээ. Энэхүү тоглолтын Ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар нар ажиллаж байгаа аж. Монголд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолтуудыг зохион байгуулдаг…

Read More