МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Адъяабазарын Чадраабалын бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлт долдугаар сарын 29-ны өдөр буюу өчигдөр “Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей”-д болж уран сэтгэмж бүхий олон гайхалтай бүтээлүүдийг дэлгэн харууллаа. Үзэсгэлэнгийн нээлтэнд түүний гэр бүлийхэн болоод найз нөхөд, мэргэжил нэг уран бүтээлчид, урлаг сонирхогчид хүрэлцэн ирсэн байсан юм.
Зохиогч: Урлаг
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд өнөөдөр 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулж өгөх юм. Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 26. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, Гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халахыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Урлаг соёлын олны алдартан бүсгүйчүүд ч бас сайхан хувцаслах тал дээр зарим үед алдаа гаргадаг. Тэгвэл өнгөрсөн онд хамгийн муухай хувцасласан одуудын жагсаалтыг танд сонирхуулж байна.
Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал:
“Рио-2016” зуны олимпийн 31 дэх наадамд эхлэхэд найм хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбоо энэ сарын 27-нд тус наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа.
Сүүлийн үед залуус бие бялдартаа ихээхэн анхаарч фитнессээр хичээллэх болсон билээ. Залуусынхаа бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар шинэ фитнесс клуб үүд хаалгаа нээжээ.
