Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүргэнээ шинжихүй
Дуу хөгжим

Хүргэнээ шинжихүй

Урлаг Урлаг29/07/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1469764951_4dk8g7bcfo37hai0mkulloq04t12324821362016-07-29-15-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд "хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал:

Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар тохиролцож Дэй сэцэнийд Тэмүжинг ” хүргэдүүтэй талбиж” үлдээгээд буцсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд XIII зууны үед "хүргэдүүтэй талбихуй” мөн "хүргэн” хэмээх хоёр нэр томьёо байсан  бөгөөд тийнхүү хоёр янзаар хэлсэн нь ас учиртай юм байжээ.

Хүргэдэ-тэй талбихуй нь ургийн харилцааг тодорхой нэгэн  овгийн хөвгүүд, нөгөө охид талын овгоос эхнэр болгон бүүлгаж  авахаар тохиролцоод бодохүл бага насны (Тэмүжинг есөн  настай байхад) хүргэн хөвгүүнийг эмэгтэй урагт хүргэж  түүнийг ирээдүйн эхнэртэй нь хамт байлгаж ижилсүүлэн  дасгах зорилготой заншил байхад хүргэн нь үүл хэлэлцээт  овогтой ёс төрөө нэгэнт гүйцээж өөрөө үүгуул овогтоо эхнэрээ  дагуулан авчирсан хүмүүс юм.
 Хүргэдэ-тэй талбихүй, хүргэн хоёр нь аль аль нь хүргэх,  оруулах гэсэн утгатай үг бөгөөд эцгийн овгоос эхийн эрхт ёст  овогт хөвгүүд очиж харьцах үеийн дурсгал нэр боловч дараа нь  эцгийн ноёрхолын үед улиран хадгалагдаж ирсэнийг үзүүлсэн  баримт юм.
Монголын угсаатны энэ нэр тухайлбал Баргад хүргэн хөвүүн эхийн урагт өмнө амьдарч эхнэртэйгээ ханьсан анхны хүүхэд төрсний дараа гэргий, хүүхдийн хамт өөрийн төрсөн нутаг, уугуул овогтоо бүцаж ирдэг заншилтай ч холбоотой. Хүргэнээ хэмээх нь охины талд сүй бэлэг төлж хэвшмэл ёс журмыг гүйцээж өөрийн овог буюу гэр орондоо эхнэрээ богтлон авчирч хань түшиг болгохыг эсвэл хүргэн нь ядуу зүдүү тул эд зүйлээр хавчигдан арга буюу баян чинээлэг айлд шурган орж нэгэн насаар тэднийд сууж, тэдний ураг болж явахыг хэлнэ.
 
Хүргэдэ-талбихуй нь эртний эхийн эрхт ёсны үлдэц бөгөөд сүүл сүүлдээ нилээд өөрчлөгдсөн. Аливаа айлын хүү өсөж эрийн цээнд хүрээд ханиа сонгодог. Монголчууд эрт үеэс хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж охиндоо сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ.
Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Үүнд:
            – Алсын хараатай
            – Холч ухаантай
            – Өршөөнгүй сэтгэлтэй
            – Эв найртай
            – Эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг.
         Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэм, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс байжээ.
Эх сурвалж: budda.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Дуучин А.Ууганзаяа “Хөг-Жим”

23/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025
Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүний нүүрний хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг хүн төрхт робот шуугиан тарьж байна

23/09/2025

Жимми Киммелийн шоуг дахин гаргахаар боллоо

23/09/2025

“Matter in motion” үзэсгэлэн дэлгэлээ

23/09/2025

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы “Шалз” уран сайхны кино аравдугаар сарын 10-наас үзэгчдэд хүрнэ

23/09/2025

Үзэсгэлэнт “Гүүр”

23/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.