Зохиогч: Урлаг
Монгол улсын “Гоёл” наадмын шилдэг залуу дезайнер, ОХУ-н Этно Эрато-2015 Үндэсний хувцасны наадмын дэд шагналт А.Түвшинзаяагийн өдөр тутмын зуны коллекц Хятад улсын зах зээлд нэвтэрчээ. Түүний урласан бүтээл энэ сарын 01-ний өдрөөс эхлэн худалдаанд гарч эхлэв. Монгол хэв маягийг өнгө донжийн тохируулан өвөрмөцөөр урлажээ. Орчин үеийн шийдлээр чөлөөтэй, дэгжин загваруудаа дэлхийн хамгийн том зах зээлд гаргаж байгаа нь бахархууштай юм.
Гэрэл зураг дээрх энгэртээ гараа зөрүүлсэн зөрүүд эр Гитлерийг сөрж зогссон гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээжээ. Хэдэн жилийн өмнөөс цахим хуудсуудад цөөнгүй харагдах болсон энэ зураг сэтгэл өвтгөм, өрөвдмөөр түүхтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Август Ландмэссэр бол зураг дээрх гөжүүд эр юм. Германы эдийн засаг туйлдаж доройтсон гучаад оны эхэнд ажилтай золгочих санаатай Нацист намд элсэж, цаагуураа Гитлерийн гялалзсан эрч хүч эх орныг нь өөд татчих байх гэсэн горь найдлага тээсэн тэрээр хожим ямар хувь тавилан өөрийг нь хүлээж буйг даанч гадарлаагүй биз ээ. Түүний сэтгэл эмтрэм түүх ингэж эхэлдэг юм.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 28. Санчир гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
“Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал, мисс Х.Бадамгэрэл амаржиж хүүтэй бол байсан цаг саяхан. Түүний гэр бүлийн хүнийг дуучин Бэки гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Илүүдэл жинд нэрвэгдсэн Америкийн Пенсильвани мужийн оршин суугч нэгэн эмэгтэй үлэмж том биетэй эмэгтэйчүүдэд нугасгүй эрчүүдэд зориулсан төлбөртэй онлайн чатын ачаар сардаа 2000 гаруй доллар олдог болжээ. 43 настай Бобби-Жо Уэстли гэдэг энэ эмэгтэйн биеийн жин 221 кг юм. Таван хүүхдийн эх тэрбээр гурван жилийн өмнө өөрийнхөө гэрэл зургийг авч эхэлжээ.
2016 оны сонгуульд Ардчилсан намаас А.Сүхбат аварга Төв аймагт олонхын санал авч ялалт байгуулсан билээ. Тэрбээр өнөөдөр УИХ-ын сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнд баталгаажуулсан түр үнэмлэхээ гардан авчээ. А.Сүхбат аварга энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичихдээ “Төрсөн нутгийнхаа зон олон, төр түмнийхээ итгэлийг хүлээж 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсныг маань баталгаажуулж сонгуулийн ерөнхий хорооноос түр үнэмлэх гардуулан өглөө. Энэ цаг мөчид та бүхэндээ талархаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлж байна. Итгэлийг тань алдаж сэтгэлийг тань сэвтээхгүй нь төлөө тууштай зүтгэх болно баярлалаа…
