Зохиогч: Урлаг

Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарч байсан билээ. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгав.

Ийнхүү “Рио-2016” олимпийн эрх аваад буй М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.

Read More

Үе үе сүнс үзэгддэг гэх хамгийн алдартай зочид буудлуудын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтад Европ, Америк, Ази, Австралийн зочид буудлууд багтжээ. Тэдгээрийн дотор Английн Суррэй гүнлигт орших Oatlands Park Hotel байгаа юм. Энэ буудлыг XVI зуунд баригдсан нэгэн ордны суурин дээр байгуулжээ. Эзэн хаан VIII Генрих өөрийн эхнэр Анна Клевскаяд зориулж тэр ордныг барих тушаалыг гаргасан гэдэг. Дээрх зочид буудлын хонгилоор тэр “Саарал хатагтай”-н нөхөрсөг сүнс үе үе харагддаг байна. Домог яриагаар бол тэрхүү сүнс нэгэн ажилтан эмэгтэй нь дурлалт эртэйгээ муудалцаад цамхагийн цонхоор үсэрч амиа хорлосны дараагаар гарч ирсэн аж.

Read More

Германы Минден хотод өнгөрсөн жилийн аравдугаар сард дүрвэж ирсэн ирсэн 25 настай залуу 150 мянган евро буюу 166 мянга гаруй доллар олсоноо, орон нутгийн албаны хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Нэр нь үл мэдэгдэх Сири залуугийн ярьснаар буяны байгууллагаас өгсөн хуучин аяга тавагны шүүгээн дотор тэр их хэмжээний мөнгө байсан гэнэ. Миндений цагдаагийнхны мэдээлснээр Сири залуу хандивын шүүгээг угсарч байтал 50 мянган евро бэлнээр, 100 мянган еврогийн хадгаламж бүхий банкны дэвтэр гарч ирсэн аж.

Read More

УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29 буюу өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Read More

Япон улс буюу “Их наран” улсын дэлхийд гайхагддаг нэг онцлог нь хоол хүнс. Тиймдээ ч Токёогийн гудамжаар байдаг дээд зэрэглэлийн кафе, ресторануудаар амтат сүши, темпура, жантай гоймон зэргээс эхлээд далайн гаралттай, эрүүл амин дэмтэй хоолны жагсаалт үргэлжилнэ.

Read More