Сажад Гариби гэх 24 настай Иран залуу хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг бөгөөд тэрбээр 155 кг жинтэй гэнэ. Энэ эрийг спортоос гадна бие бялдаржуулалтаараа бага үгүй амжилт гарган хүмүүс түүнийг Халк хэмээн хочилох болжээ.
Зохиогч: Урлаг
Найруулагч Ж.Сэнгэдорж “Lovers” дурлалын романс киноныхоо гол дүрд жүжигчин Д.Гэрэлмааг оснгож олны танил болгосон гэхэд хилсдэхгүй биз ээ. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө телевизийн хөтлөгч гэдгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон байсан юм.
АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны өдөр 75.000 ам.долларын шагналын сан бүхий “Extreme memory tournament-2016” ой тогтоолтын халз тэмцээн боллоо. Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцсон юм. Азийн Мастер 16 настай З.Цэцэгзул энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч гуравдугаар байрын эзэн болжээ. Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны номер тавд бичигддэг ОУ-ын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн хоёрдугаарт эрэмблэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны номер нэг, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар ялалт байгуулжээ.
Найруулагч Ц.Хүсэлбаатар жүжигчин С.Өлзийхүүтэй амьдрал зохиохоосоо өмнө Б.Янжиндулам гэх бүсгүйтэй ханилж хүүтэй болцгоосон гэдэг. Тэр хүү нь хөтлөгч Я.Учрал гэдгийг уншигчид маань мэдэх биздээ. Хөтлөгч Учрал ээжээсээ ганц ч хойд ээжээсээ хоёр дүүтэй болж таараад байна. Тэгвэл ах дүүс саяхан нэгэн байгууллагын нээлтийн үйл ажиллагааг хөтлөжээ. Жүжигчин Баярмаа өөрийн цахим хуудаснаа “Бид хоёр адилхан байна уу. Агаатайгаа хөтлөөд сайхан байлаа. Би чинь төрсөн ахтай хүн шүү дээ. Агаагаас сурах юм их бий, сонсох ч юм их бий гэж. Дүү нь танийхаа улаан фэн шүү дээ. Миний сайхан ах” хэмээн бичиж нийтэлжээ.
Монголын Урлагийн Зөвлөлөөс соёл урлагийн олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 22. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан луу өдөр.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
